нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 6 дугаар сарын 25-ны єдєр
Улаанбаатар хот

ПАТЕНТЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, оновчтой саналыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зvйлд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2 дугаар зvйл. Патентын тухай хууль тогтоомж

1. Патентын тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын патентын тухай хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Энэ хуульд:

1/ "шинэ бvтээл" гэж байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, vндэслэлийг нь нээн илрvvлсэн vйлдвэрлэх арга ажиллагаа болон бvтээгдэхvvнд хамаарах цоо шинэ шийдлийг;

2/ "бvтээгдэхvvний загвар" гэж vйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бvтээгдэхvvний хэлбэр, хийцэд хамаарах євєрмєц, цоо шинэ шийдлийг;

3/ "ашигтай загвар" гэж аливаа vйлдвэрлэлийн арга, хэрэгсэл, бvтээгдэхvvн, тэдгээрийн vндсэн хэсэг, зохион байгуулалтад хамаарах, шинэ, vйлдвэрлэлд ашиглагдах боломжтой ашигтай шийдлийг;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

4/ "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бvтээл, эсхvл бvтээгдэхvvний загвар болохыг тодорхойлж зохиогч нь тодорхой хугацаанд тvvнийг ємчлєх онцгой эрхтэй болохыг хvлээн зєвшєєрч тєрийн эрх бvхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;

5/ "ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг улсын бvртгэлд бvртгэн авч, зохиогч нь тодорхой хугацаанд тvvнийг ємчлєх онцгой эрхтэй болохыг хvлээн зєвшєєрч тєрийн эрх бvхий байгууллагаас олгож буй баримт бичгийг;

/Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19, 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиудаар тус тус єєрчлєн найруулсан/

6/ "лиценз" гэж патент олгосон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг бусдад ашиглуулах зєвшєєрлийг;

7/ "анхдагч огноо" гэж шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлгийг Оюуны ємчийн газарт, ашигтай загварын мэдvvлгийг тухайн байгууллагад анх єгч бvртгvvлсэн он, сар, єдрийг;

/Энэ зvйлд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

8/ "давамгайлах огноо" гэж мэдvvлгийнхээ анхдагч огноогоос ємнє Аж vйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн гишvvн аль нэг оронд уг шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг мэдvvлж бvртгvvлсэн мэдvvлгийн он, сар, єдрийг;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

9/ "патент эзэмшигч" гэж шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, тvvнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан vндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу тvvнээс эрх шилжvvлэн авсан этгээдийг;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

10/ "Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Аж vйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парисын конвенц /1883/ болон тvvнд оруулсан нэмэлт, єєрчлєлт, Бvтээгдэхvvний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр /1960/, Патентийн хамтын ажиллагааны гэрээ /1970/, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны ємчийн эрхийн худалдаанд хамаарах хэлэлцээр /1994/ -ийг;

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

11/ "Патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдvvлэг" гэж конвенцийн давамгайлах огноо бvхий Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бvтээл, ашигтай загвар, мэдvvлгийг тус тус ойлгоно.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

4 дvгээр зvйл. Патент олгох зvйл, шалгуур

1. Шинэ бvтээлийн тvвшин агуулсан, vйлдвэрлэлд ашиглах боломжтой, цоо шинэ vйлдвэрлэх арга ажиллагаа буюу бvтээгдэхvvн /шинэ бvтээл/ зохиогч, тvvнээс эрх шилжvvлэн авсан хувь хvн, хуулийн этгээдэд патент олгоно.

2. Шинэ бvтээл нь тухайн мэргэжлийн хvнд ялгагдах давуу шинж чанартай байвал тvvнийг шинэ бvтээлийн тvвшин агуулсан гэж vзнэ. Шинэ бvтээлийн тvвшинг Оюуны ємчийн газраас эрх олгосон шинжээч тодорхойлно.

З. Yйлдвэрлэлийн аргаар хийж, vйлдвэрлэлд нэвтрvvлж болох шинэ бvтээлийг vйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж vзнэ.

4. Техникийн тухайн vеийн тvвшингээс давуутай нь нотлогдсон vйлдвэрлэх арга ажиллагаа буюу бvтээгдэхvvнийг цоо шинэ гэж vзнэ.

5. Дараахь зvйлийг шинэ бvтээлд тооцохгvй:

1/ нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;

2/ цахим тооцоолуурын хєтєлбєр, алгоритм;

З/ аж ахуйн vйл ажиллагаа, оюуны vйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дvрэм, аргачлал;

4/ нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хvний эрvvл мэндэд харш шийдэл.

5/ хvн, мал, амьтны эмчилгээ, оношлогооны арга;

/Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн/

6/ бичил биетээс єєр амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга. Yvнд биологийн бус ба микробиологийн vйл ажиллагаа хамаарахгvй.

/Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

6. Мэдvvлэг хvлээн авах хvртэл дэлхийн аль нэг оронд хэвлэгдээгvй, тус улсад ямар нэг замаар тархаж мэдэгдээгvй, vйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бvтээгдэхvvний хэлбэр, хийцэд хамаарах євєрмєц, цоо шинэ шийдэл /бvтээгдэхvvний загвар/ зохиогч, тvvнээс эрх шилжvvлэн авсан хувь хvн, хуулийн этгээдэд патент олгоно.

5 дугаар зvйл. Оюуны ємчийн газар

1. Монгол Улсад шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварлын асуудлыг Хууль зvйн сайдын эрхлэх асуудлын хvрээнд Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг-Оюуны ємчийн газар хариуцан дараахь чиг vvргийг гvйцэтгэнэ:

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэг хvлээн авч хянан шийдвэрлэх;

2/ патент, ашигтай загварын гэрчилгээ олгох;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

З/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, лицензийн гэрээний улсын бvртгэл хєтлєх;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн мэдээллийн нэгдсэн санг бvрдvvлэх;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

5/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн тухай мэдээллийг хэвлэн нийтлэх;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6/ патенттай холбогдсон маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж єгєх;

7/ патент, ашигтай загварын гэрчилгээний загварыг тогтоох.

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

8/ хуулийн этгээд, иргэдийг патентийн тухай хууль зєрчсєн гэж vзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;

9/ хуульд заасан vндэслэл, журмын дагуу патентийг хvчингvйд тооцох;

10/ бvтээлийн зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг тєлєєлєн хамгаалах;

11/ патентийн хуулийг хэрэгжvvлэх ажлыг эрх хэмжээнийхээ дотор зохион байгуулах;

12/ патентийн асуудалтай холбоотой єргєдєл, гомдлыг хянан шийдвэрлэх;

13/ патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж зєвшєєрєл олгох;

14/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын vнэлгээг зохиогчийн хvсэлтээр тогтоох;

/Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

15/ оюуны ємчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжvvлэх, оюуны ємчийн улсын байцаагч ажиллуулах.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

16/ эрхлэх асуудлаар байгууллага албан тушаалтнаас холбогдох баримт бичгийг гаргуулж авах.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Оюуны ємчийн газар vйл ажиллагааныхаа орлогоор санхvvжvvлнэ.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

З. Оюуны ємчийн газрын дvрмийг Засгийн газар батална.

4. Тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны байгууллагууд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын ажлыг технологийн бодлогынхоо бvрэлдэхvvн хэсэг болгон явуулна.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

ХОЁРДУГААР БYЛЭГ
Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлэг гаргах, тvvнд шvvлт хийх

/Энэ бvлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

6 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэг гаргах

1. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлгийг зохиогч буюу тvvнээс эрх шилжvvлэн авсан хувь хvн, хуулийн этгээд Оюуны ємчийн газарт гаргана.

2. Шинэ бvтээл тус бvрд мэдvvлэг гаргана. Нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт нэг мэдvvлэг гаргаж болно.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

З. Шинэ бvтээлийн мэдvvлэг нь єргєдєл, шинэ бvтээлийн тодорхойлолт, томьёолол, товч тайлбараас бvрдэнэ. Шаардлагатай бол тvvнд холбогдох зураг, магадлагааг хавсаргана.

Шинэ бvтээлийн тодорхойлолт нь шинэ бvтээлээр дэвшvvлсэн зорилгод хvрэхэд тухайн шийдлийн урьдах техникийн тvвшингээс онцгой ялгарах шинж чанарыг илрvvлж, шийдлийн хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд тvvний давуу байдал болон шинэ бvтээлийг ашиглах аргыг хангалттай, бvрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулна.

Шинэ бvтээлийн томъёолол нь тухайн шинэ бvтээлийн онцгой ялгарах шинж чанарыг илрvvлэн гаргаж, эрхийн хамгаалалтын хvрээг тогтоосон бєгєєд ойлгомжтой, товч, тодорхой байна. Нэг шинэ бvтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно.

Тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгvй тайлбарлана.

Товч тайлбар нь зєвхєн техникийн мэдээлэл єгєх зорилготой бєгєєд тvvнийг шинэ бvтээлийн эрхийн хамгаалалтын хvрээг тогтооход ашиглахгvй.

/Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар єєрчлєлт, 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/

4. Бvтээгдэхvvний загварын мэдvvлэг нь єргєдєл, бvтээгдэхvvний загварын зураг, тодорхойлолтоос бvрдэнэ. Шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг тvvнд хавсаргана.

Бvтээгдэхvvний загварын мэдvvлгийг мэдvvлэг гаргагч Оюуны ємчийн газарт гаргана.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар догол мєр нэмсэн/

5. Єргєдєлд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогч, мэдvvлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн нэр, хаяг, мэдvvлэг гаргасан огноо, патент авах хvсэлт, шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын нэрийг тусгана. Мэдvvлэг гаргагч нь шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогч биш байвал шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт патент авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Хvн амын хvнсний хангамж, эрvvл ахуйтай холбогдсон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын тухайд хvний эрvvл мэнд, биед хохирол учруулахгvйг нотолсон эрvvл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг зайлшгvй хавсаргасан байна.

/Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

6. Мэдvvлэг гаргагч єргєдєлдєє vндэсний, бvсийн, олон улсын мэдvvлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хvсэлтээ илэрхийлж болно. Парисын конвенцийн болон Дэлхийн худалдааны байгууллагын аль нэг гишvvн оронд давамгайлах огноо хvсэж гаргасан мэдvvлгийн хуулбарыг Оюуны ємчийн газрын хvсэлтээр хавсаргана.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

7. Мэдvvлэг гаргагч нь єєрийгєє итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр тєлєєлvvлж болно. Патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч Оюуны ємчийн газарт бvртгvvлнэ.

Патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн ажиллах журмыг Оюуны ємчийн газар тогтооно.

Патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч дээд боловсролтой, оюуны ємчийн байгууллагад 3-аас доошгvй жил ажилласан, ял шийтгэлгvй, Монгол Улсын 25 насанд хvрсэн иргэн байна.

Патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн vйл ажиллагааны хєлсний хэмжээг Монгол Улсын Хууль зvйн сайд, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоох ба орлогынх нь 10 хувийг Оюуны ємчийн газарт vлдээнэ.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

8. Мэдvvлгийг монгол хэлээр vйлдэнэ. Хэрэв єєр хэлээр vйлдсэн бол мэдvvлэг гаргагч Оюуны ємчийн газарт уг мэдvvлгийг ирvvлсэн єдрєєс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хєрвvvлж єгнє.

Энэ хугацаанд хєрвvvлж єгєхгvй бол мэдvvлэг гаргасанд тооцохгvй.

/Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмэлт орсон.

9. Олон улсын нэг ангилалд хамаарах адил тєстэй 50 хvртэл бvтээгдэхvvний загварыг нэг мэдvvлгээр мэдvvлж болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

10. Мэдvvлэг гаргагч мэдvvлгийн талаар эцсийн шийдвэр гарах хvртэлх хугацаанд мэдvvлгээ буцаан авч болно.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

61 дvгээр зvйл. Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын мэдvvлэг гаргах

1. Монгол Улсыг нэр зааж гаргасан шинэ бvтээл, ашигтай загварын олон улсын мэдvvлгийн анхдагч огноог энэ хуулиар, эсхvл Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бvртгvvлсэн олон улсын бvртгэлийн огноогоор тогтооно.

2. Монгол Улсын иргэн буюу Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгvй хvний гаргасан олон улсын мэдvvлгийн хувьд Оюуны ємчийн газар буюу Дэлхийн Оюуны Ємчийн Байгууллага нь хvлээн авагч байгууллага болно.

3. Хvлээн авагч байгууллага олон улсын мэдvvлгийг гэрээнд заасан хэл дээр хvлээн авч, хураамж авна.

4. Мэдvvлэг гаргагч нь олон улсын мэдvvлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бvтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсын нэрийг заасан бол Оюуны ємчийн газар нь нэр заагдсан байгууллага болно.

5. Мэдvvлэг гаргагч нь олон улсын мэдvvлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шvvлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол Оюуны ємчийн газар сонгогдсон байгууллага болно.

6. Сонгогдсон байгууллага нь мэдvvлэгт хийх урьдчилсан магадлан шvvлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хvлээж авна.

7. Монгол Улсыг сонгосон олон улсын мэдvvлгийн хувьд мэдvvлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шvvлтийн vйл ажиллагаа эхлэхээс ємнє хураамж тєлнє.

8. Оюуны ємчийн газар олон улсын мэдvvлэгт хийгдэх бvх vйл ажиллагааг зохих гэрээ, журам, зааврын дагуу гvйцэтгэнэ.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зvйл. Ашигтай загварын мэдvvлэг гаргах

1. Ашигтай загварын мэдvvлгийг зохиогч болон тvvнээс эрх шилжvvлэн авсан этгээд Оюуны ємчийн газарт гаргана. Мэдvvлэг нь єргєдєл, тодорхойлолт, томъёолол, тайлбарлах зургаас бvрдэнэ. Ашигтай загварын томъёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хvрээг тогтооно.

2. Мэдvvлэг нь энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагvй, эсхvл мэдvvлэг гаргагч нь ашигтай загварын хууль ёсны зохиогч, єв залгамжлагч биш байвал тухайн ашигтай загварыг бvртгэхгvй.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

8 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлгийн анхдагч огноог тогтоох

1. Оюуны ємчийн газар шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэг хvлээн авсан єдрєєс хойш 2О хоногийн дотор тvvний бvрдлийг хянаж шаардлага хангасан гэж vзвэл мэдvvлэг хvлээн авсан єдрєєр анхдагч огноог тогтооно.

2. Оюуны ємчийн газар мэдvvлэг шаардлага хангаагvй гэж vзвэл тvvнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдvvлэг гаргагчид мэдэгдэнэ.

З. Мэдvvлэг гаргагч энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хvлээн авсан єдрєєс хойш З сарын дотор холбогдох нэмэлт, засварыг хийж єгвєл Оюуны ємчийн газар мэдvvлгийг анх хvлээн авсан єдрєєр тvvний анхдагч огноог тогтооно. Хэрэв З сарын дотор нэмэлт, засвар хийж илрvvлээгvй бол тухайн мэдvvлгийг хэрэгсэхгvй.

9 дvгээр зvйл. Ашигтай загварын мэдvvлгийн анхдагч огноог тогтоох

Ашигтай загварын бvрдэл хангасан мэдvvлгийг Оюуны ємчийн газарт хvлээн авсан єдрєєр анхдагч огноог тогтооно.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

1О дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэгт шvvлт хийх

1. Мэдvvлгийн анхдагч огноог тогтоосны дараа Оюуны ємчийн газар тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар энэ хуулийн 4 дvгээр зvйлд заасан шалгуур хангасан эсэхэд шvvлт хийнэ.

2. Мэдvvлэг гаргагч мэдvvлсэн шинэ бvтээл буюу тvvнтэй мєн чанараараа ижил бvтээлийг гадаадад патент буюу єєр ямар нэг эрхийн баримт авахаар мэдvvлсэн талаар Оюуны ємчийн газарт тvvний хvсэлтээр мэдээлэл гаргаж єгнє.

З. Шvvлт хийх явцад мэдvvлэг гаргагч анхныхаа ирvvлсэн тодорхойлолтын агуулгын хvрээнээс халихгvйгээр мэдvvлэгтээ нэмэлт, єєрчлєлт хийж болно.

Мэдvvлэг гаргагчийн хvсэлтээр шvvлт хийхийг хойшлуулж болно. Шvvлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ зvйлийн 5 дахь хэсэгт заасан нийт хугацаагаар хязгаарлагдана.

/Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Шvvлт хийх явцад мэдvvлэг гаргагч анхныхаа ирvvлсэн тодорхойлолтын агуулгын хvрээнээс халихгvйгээр мэдvvлгээ 2 буюу тvvнээс дээш мэдvvлэг болгон салгаж болно. Энэ тохиолдолд салгасан мэдvvлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноог анхны мэдvvлгийнхээр тогтооно.

Шинэ бvтээлээр дэвшvvлсэн шийдлийн мэдvvлгийг эцсийн шийдвэр гарахаас ємнє ашигтай загварын гэрчилгээ авах мэдvvлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хvссэн мэдvvлгийг шинэ бvтээлийн мэдvvлэг болгон тус тус хєрвvvлж болох бєгєєд анхдагч огноог анхны мэдvvлгээр хадгална.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар догол мєр нэмсэн/

5. Оюуны ємчийн газар мэдvvлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шvvлтийн дvгнэлтийг vндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж vзвэл Оюуны ємчийн газар энэ хугацааг 12 хvртэл сараар сунгаж болно.

6. Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бvтээлийн ном зvй, томъёолол, бvтээгдэхvvний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлж зарлана.

7. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар болох нь нотлогдоогvй бол шvvлтийн дvгнэлтийн хуулбарыг уг дvгнэлт гарсан єдрєєс хойш 30 хоногийн дотор мэдvvлэг гаргагчид хvргvvлж, мэдvvлгийг патентын санд хадгална.

8. Мэдvvлж буй бvтээгдэхvvний загвар урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн нэгдлээс мэдэгдэхvйц ялгарахгvй бол уг загварыг шинэ ба эх загвар гэж vзэхгvй.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

11 дvгээр зvйл. Ашигтай загварын мэдvvлэгт магадлан шvvлт хийх

1. Мэдvvлэг хvлээн авсан єдрєєс хойш 1 сарын дотор ашигтай загвараар бvртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шvvлт хийж дvгнэлт гаргана.

2. Дараахь тохиолдолд ашигтай загвараар бvртгэж гэрчилгээ олгохгvй:

1/ ашигтай загварыг бvртгэхээс ємнє Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон;

2/ ашигтай загварыг бvртгэхээс ємнє Монгол Улсад тухайн шийдэл нэвтэрч ашиглагдсан;

3/ урьд нь vндэсний болон гадаадын хэвлэлд нийтлэгдсэн.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

ГУРАВДУГААР БYЛЭГ
Патент, ашигтай загварын гэрчилгээ олгох

/Энэ бvлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

12 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт патент олгох

1. Шинэ бvтээлийн ном зvй, товч мэдээлэл, бvтээгдэхvvний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлсэн єдрєєс хойш З сарын дотор Оюуны ємчийн газарт няцаасан нотолгоо ирээгvй, маргаан гараагvй бол Оюуны ємчийн газар патент олгоно.

Мэдvvлгийн анхдагч огнооноос хойш 10 жилийн хугацаанд патент авах хvсэлтийг гаргана.

/Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмэлт, єєрчлєлт, 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хvртэл патент олгохыг хойшлуулна.

З. Патент олгосон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг улсын бvртгэлд бvртгэж, мэдvvлгийг нь патентын санд хадгална.

13 дугаар зvйл. Ашигтай загварын гэрчилгээ олгох

Ашигтай загвараар бvртгэгдэх боломжтой гэсэн шинжээчийн дvгнэлт гарсан єдрєєс хойш 1 сарын дотор Оюуны ємчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

14 дvгээр зvйл. Патент, ашигтай загварын гэрчилгээний хvчинтэй байх хугацаа

Патент олгосон огнооноос эхлэн шинэ бvтээлийн патент 2О жил, бvтээгдэхvvний загварын патент 1О жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хvчинтэй байна.

/Энэ зvйлд 1996 оны 12 дугаар сарын 19, 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиудаар тус тус єєрчлєлт орсон/

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрх

/Энэ бvлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

15 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогчийн эрх

1. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар зохиогч дараахь эрх эдэлнэ:

1/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвараа ємчлєх;

2/ патент авах эрхээ бусдад шилжvvлэх;

З/шинэ бvтээл;

4/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын технологийн баримт

бичиг боловсруулах, тэдгээрийг турших, vйлдвэрлэлд нэвтрvvлэх ажилд оролцож зохиогчийн хяналт тавих;

5/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвараа ашиглууснаас олсон орлогоос зохих хэмжээний шан хєлс авах.

/Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн/

2. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар хамтран сэдэж бvтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ.

Хамтран зохиогч бусдынхаа зєвшєєрєлгvйгээр патент авах эрхээ бусдад шилжvvлж болохгvй.

З. Ижил шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг тусдаа сэдэж бvтээсэн бол мэдvvлгээ Оюуны ємчийн газарт тvрvvлж єгсєн зохиогч, харин давамгайлах огноо мэдvvлсэн тохиолдолд тvрvv давамгайлах огноотой мэдvvлэг єгсєн зохиогч патент авах эрх эдэлнэ.

4. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/.

16 дугаар зvйл. Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрх

1. Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч дараахь эрх эдэлнэ:

1/ ашигтай загвараа ємчлєх, эзэмших, ашиглах;

2/ ашигтай загварыг бусдад тєлбєртэйгээр ашиглуулах.

2. Ашигтай загварын гэрчилгээг хэд хэдэн этгээд хамтран эзэмшиж байгаа нєхцєлд ємчлєх эрхийг хамтран эдэлнэ.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

17 дугаар зvйл. Патент эзэмшигчийн эрх

1. Патент эзэмшигч шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвараа ашиглах онцгой эрх эдэлнэ.

2. Патент бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг зєвхєн патент эзэмшигчийнх нь зєвшєєрлєєр ашиглана.

З. Патент эзэмшигч патент эзэмших эрхээ бусдад шилжvvлэх эрх эдэлнэ.

ТАВДУГААР БYЛЭГ
Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглах

/Энэ бvлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

18 дугаар зvйл. Патент бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашиглах

1. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашиглаж бvтээгдэхvvн vйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулах vйлдлийг шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашигласан гэж vзнэ.

2. Патент олгосон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг дараахь байдлаар ашиглавал патент эзэмшигчийн онцгой эрхийг зєрчсєн гэж vзэхгvй:

1/ патент эзэмшигч єєрєє, эсхvл тvvний зєвшєєрєлтэйгээр бусад этгээд тус улсын зах зээлд гаргасан бvтээгдэхvvнийг ашиглах;

2/ тус улсад эрдэм шинжилгээ, сорилт туршилтын ажилд ашиглах;

З/тус улсын нутаг дэвсгэрт тvр буюу тохиолдлоор орж ирсэн бусад орны тээврийн хэрэгсэлд ашиглах.

З. Мэдvvлгийн анхдагч огнооноос ємнє єєр этгээд тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашиглаж байсан буюу ашиглах бvх нєхцєлийг урьдчилан бvрдvvлсэн бол тэдгээрийг патент эзэмшигчийнх нь зєвшєєрєлгvй ашиглаж болно. Харин тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашиглах хэмжээ, хvрээг єргєтгєж болохгvй.

4. Оюуны ємчийн газар патент бvхий шинэ бvтээл. бvтээгдэхvvний загварыг vр дvнтэй ашиглах зорилгоор шинэ бvтээлийн улсын нєєцийн сан бий болгоно. Санг бvрдvvлж буй бvтээлийн патент эзэмших эрхийг патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний vндсэн дээр Оюуны ємчийн газар эдэлнэ.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн ба тvvнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон//

19 дvгээр зvйл. Лицензийн гэрээ

1. Сонирхогч этгээд патент бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулан ашиглана.

2. Лицензийн гэрээнд дараахь зvйлийг тусгана:

1/ шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хvрээ, хугацаа;

2/ гэрээний талуудын эрх, vvрэг;

З/шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварыг ашигласны тєлбєрийн хэмжээ, тvvнийг олгох журам.

З. Лицензийн гэрээг Оюуны ємчийн газарт бvртгvvлнэ.

4. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

5. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

6. Лицензийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшлахгvй байх бєгєєд гэрээний талууд гэрээний нууцыг чанд хадгална.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

7. Патент эзэмшигч єєрийн шинэ бvтээлээ сонирхогч этгээдэд чєлєєтэй ашиглуулах лиценз олгох тухай хvсэлтээ Оюуны ємчийн газарт гаргаж болно.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн/

8. Лицензийн гэрээг шударга єрсєлдєєнийг хязгаарлахад чиглэсэн нєхцєлтэйгээр байгуулж болохгvй.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн/

2О дугаар зvйл. Лиценз албадан хэрэглэх

1. Патент бvхий шинэ бvтээлд сонирхогч этгээдийн хvсэлтийн дагуу Оюуны ємчийн газрын шийдвэрээр дараахь тохиолдолд лиценз албадан хэрэглэж болно:

1/ шинэ бvтээлийг vндэсний аюулгvй байдал, хvн амын хvнсний хангамж, эрvvлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн заавал ашиглавал зохих;

2/ мэдvvлгийн анхдагч огнооноос хойш 4 жил буюу патент олгосон єдрєєс хойш З жил /аль сvvлд хугацааг тооцно/-ийн хугацаанд шинэ бvтээлийг огт ашиглаагvй тохиолдолд тухайн шинэ бvтээлийг Монгол Улсад ашиглах нєхцєл байгаагvйг Оюуны ємчийн газарт патент эзэмшигч нотолж чадаагvй;

3/ лицензийн гэрээгээр патент бvхий бvтээлийг ашиглаж байгаа байдал нь шударга бус єрсєлдєєний шинжийг агуулсан гэж патент эзэмшигч vзвэл.

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Лиценз албадан хэрэглэх тухай Оюуны ємчийн газрын шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй бол патент эзэмшигч гомдлоо шvvхэд гаргаж болно.

З. Лиценз албадан хэрэглэх тухай гэрээ хийх нєхцєлд патент бvхий бvтээл ашигласны тєлбєрийг лиценз авагч тал патент эзэмшигчид тєлнє.

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмсэн/

21 дvгээр зvйл. Ашигтай загварыг ашиглах

1. Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бvтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна.

2. Гэрээнд бvтээл ашиглах нєхцєл, хvрээ, хугацаа, тєлбєрийн хэмжээ, тvvнийг тєлєх журам зэргийг тусгана.

/Энэ зvйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

22 дугаар зvйл. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага болон патент эзэмшигчийн vvрэг

/Энэ зvйлийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

1. Аж ахуйн нэгж, байгууллага шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглахдаа олсон ашгийг санхvvгийн тайлан тэнцэлд тусгаж vйлдвэрлэлийн нууцыг нь хадгална.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч єєрчлєгдєхєд энэ тухай бичгээр Оюуны ємчийн газарт мэдэгдэх ба энэ єєрчлєлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хєндєхгvй .

/Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2З дугаар зvйл. Улсын нууцад холбогдох шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар

Улсын нууцад холбогдох шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварт хамаарах харилцааг хуулиар зохицуулна.

24 дvгээр зvйл. Патент, лицензийн хураамж

1. Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлэг гаргах патентийг хvчинтэй байлгах, лицензийн гэрээг бvртгvvлэхэд хураамж тєлнє. Хураамжийг Оюуны ємчийн газар хураана.

/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар нэмэлт орсон/

2. Хураамжийн хэмжээг хуулиар тогтооно.

25 дугаар зvйл. Патентын хураамж тєлєх хугацаа

1. Патентыг хvчинтэй байлгах хураамжийг тогтоосон хугацаагаар тєлнє.

2. Патентыг хvчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан єдрєєс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын ємнє тус тус тєлнє.

З. Хэрэв патент эзэмшигч энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд патентыг хvчинтэй байлгах хураамжийг тєлєєгvй бол хугацаа єнгєрснєєс хойш 6 сарын дотор тєлж болно. Энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний тєлбєр нэмж тєлнє.

4. Патентийг хvчинтэй байлгахыг сонирхогч этгээд патент эзэмшигчийн зєвшєєрлєєр патентийн хураамжийг тєлж болно.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зvйл. Патентыг хvчингvйд тооцох

1. Сонирхогч этгээд патентыг хvчингvй болгох тухай шvvхэд єргєдєл гаргаж болно.

2. Энэ хуулийн 4,6,8,1О,12 дугаар зvйлд заасныг зєрчиж патент олгосон байвал шvvх патентыг хvчингvй болгоно. Энэ тохиолдолд Оюуны ємчийн газар шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын улсын бvртгэлд зохих єєрчлєлтийг оруулж патентын хэвлэлд нийтэлнэ.

З. Патент эзэмшихээс болон патентын хураамж тєлєхєєс татгалзсан, хураамжийг энэ хуулийн 25 дугаар зvйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд тєлєєгvй тохиолдолд Оюуны ємчийн газар патентыг хvчингvй болгоно. Энэ тохиолдолд тєрийн хяналтад зайлшгvй байх шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент эзэмших эрх тєрийн захиргааны холбогдох тєв байгууллагад шилжинэ.

4. Патентийн хураамжийг тєлєєгvй шалтгаанаар патентийг хvчингvйд тооцсон нєхцєлд патент хvчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хvсэлтээр патентийг сэргээж болно.

/Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БYЛЭГ
Бусад зvйл

27 дугаар зvйл. Гомдол, маргаан шийдвэрлэх

Шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын мэдvvлэгт шvvлт хийхтэй холбогдон гарсан гомдлыг Оюуны ємчийн газар 6 сарын дотор хянан шийдвэрлэж хариуг бичгээр мэдэгдэнэ. Уг шийдвэрийг эс зєвшєєрвєл маргалдагч тал шийдвэрийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.

/Энэ зvйлийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

28 дугаар зvйл. Патентын тухай хууль тогтоомж, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зєрчсєнд хvлээлгэх хариуцлага

1. Патентийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол улсын байцаагч иргэнийг 5000 хvртэл тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хvртэл тєгрєгєєр торгох, шvvгч иргэнийг 50000 хvртэл тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох, эсхvл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хvртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон, тухайн барааг устгаж, vйлдвэрлэлийг зогсооно.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дvгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 21-ны єдрийн хуулиудаар тус тус єєрчлєн найруулсан/.

2. Зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зєрчсєн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.

З. Патент эзэмшигчийн эрхийг зєрчсєнєєс учирсан эд хєрєнгийн хохирлыг нєхєн тєлєх асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

29 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

1. Энэ хууль 199З оны 9 дvгээр сарын 1-ний єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр болно.

2. Энэ хуулийг буцааж хэрэглэхгvй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЕРЄНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.