нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 5 дугаар сарын 12-ны єдєр
Улаанбаатар хот

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь валютын зохицуулалтын талаарх тєрийн зохих байгууллагын бvрэн эрхийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гvйлгээ хийх, валютын гvйлгээнд хяналт тавих, Монгол Улсын vндэсний валютыг vнэгvйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж

1. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

1. "Валют" гэж Монгол Улсын vндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны тєлбєрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мєнгєжсєн алт болон валютын vнэт зvйлсийг хэлнэ.

2. "Yндэсний валют" гэж эргэлтэд байгаа тєлбєрийн чадвар бvхий Монгол Улсын мєнгєн тэмдэгт-тєгрєг, тvvгээр илэрхийлэгдсэн бєгєєд олон улсын тєлбєр тооцоонд тvгээмэл хэрэглэгддэг vнэт цаас, тєлбєрийн хэрэгслийг хэлнэ.

З. "Гадаад валют" гэж эргэлтэд байгаа тєлбєрийн чадвар бvхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мєнгєн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бєгєєд олон улсын тєлбєр тооцоонд тvгээмэл хэрэглэгддэг vнэт цаас, тєлбєрийн хэрэгслийг хэлнэ. Гадаад валютыг олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрснєєр чєлєєтэй хєрвєдєг

ба чєлєєтэй хєрвєдєггvй гэж ангилна.

4. "Мєнгєжсєн алт" гэж олон улсын жишигт хvргэн цэвэршvvлж, олон улсын санхvvгийн аль нэг тєвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг хэлнэ.

5. "Валютын vнэт зvйлс" гэж мєнгєжсєн алттай адилтгах vнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.

6. "Цэвэршvvлсэн алт" гэж алтны агуулгыг нь нэмэгдvvлж цэвэршvvлсэн боловч гадаад валютаар шууд борлуулах нєхцєл хангагдаагvй алтыг хэлнэ.

7. Валютын харилцаанд оролцогч байнга оршин суугч /цаашид "байнга оршин суугч" гэх/ гэж:

1/ Монгол Улсад байнга оршин суугаа, мєн байнга оршин суудаг боловч 183 хоногоос дээшгvй хугацаагаар гадаадад зорчиж байгаа хувь хvн;

2/ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, тvvний гадаадад байгаа салбар, тєлєєлєгчийн газар;

З/ гадаад улсад суугаа Монгол улсын дипломат тєлєєлєгчийн газрыг тус тус хэлнэ.

8. Валютын харилцаанд оролцогч тvр оршин суугч /цаашид "тvр оршин суугч" гэх/гэж:

1/ Монгол Улсын гадна байнга оршин суудаг, мєн Монгол Улсад 183 хоног хvртэл хоногийн хугацаагаар байгаа хувь хvн;

2/ гадаад улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, Монгол улсад оршин байрладаггvй хуулийн этгээд, тvvний Монгол Улс дахь салбар, тєлєєлєгчийн газар;

З/ Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат тєлєєлєгчийн газар болон олон улсын байгууллага, тэдгээрийн салбар, тєлєєлєгчийн газрыг тус тус хэлнэ.

4 дvгээр зvйл. Монгол Улсын валютын гадаад нєєц

1. Монгол Улсын валютын гадаад нєєц нь тєрийн эрх бvхий байгууллагын болон арилжааны банкны эзэмшилд байгаа:

1/ гадаад орны банк, санхvvгийн байгууллагад хадгалж байгаа мєнгєжсєн алт;

2/ чєлєєтэй хєрвєдєг гадаад валют;

З/ гадаадад чєлєєтэй тєлєгдєх болон гадаадын vнэт цаасны зах дээр борлогдох бvх тєрлийн vнэт цаас;

4/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад олон улсын хэмжээнд валютын нєєцєд тооцогддог vнэт зvйлийн активаас бvрдэнэ.

2. Тєрийн ємчид байгаа энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан зvйл нь тєрийн эрх бvхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад нєєцєд хамаарна.

З. Монгол улсын болон тєрийн эрх бvхий байгууллагын эзэмшилд байгаа валютын гадаад цэвэр нєєцийг валютын гадаад нєєц тус бvрийн нийт дvнгээс гадаадаас авсан холбогдох богино хугацаат зээл, хадгаламжийг хасаж тодорхойлно.

5 дугаар зvйл. Монгол Улсын валютын зах, ханш

1. Эрх бvхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт нийлvvлэлтийн vндсэн дээр хийж байгаа валютын худалдаа арилжааны vйл ажиллагааг Монгол Улсын валютын зах гэнэ.

2. Монголбанк тєгрєгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид vндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бvхий чєлєєтэй хєрвєдєг аль нэг гадаад валютын тухайн vеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана.

З. Тєгрєгийн гадаад валюттай харьцах ханшийг урьд єдрийн ханшаас 5 буюу тvvнээс дээш хувийн хэлбэлзэлтэйгээр єсгєх буюу бууруулах тохиолдолд монгол Улсын Ерєнхий сайдтай зєвшилцєнє. Зєвшилцєєнд хvрээгvй нь Монголбанкны Ерєнхийлєгч шийдвэр гаргахад саад болохгvй.

4. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд vндэслэн валют худалдах, худалдан авах єєрийн ханшийг тогтооно.

5. Тєсєв, гаалийн тооцоонд Монголбанкнаас тогтоосон ханшийг хэрэглэнэ.

ХОЁРДУГААР БYЛЭГ
Валютын зохицуулалтын талаар тєрийн байгууллагуудын эдлэх бvрэн эрх

6 дугаар зvйл. Улсын Их Хурлын бvрэн эрх

Улсын Их Хурал валютын зохицуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ валютын талаарх тєрийн бодлогыг тодорхойлох;

2/ гадаадаас авах Засгийн газрын зээл, Монгол Улсын гадаад тєлбєрийн тэнцлийн тєслийг хянан шийдвэрлэх;

З /тєрийн ємчид байвал зохих валютын гадаад цэвэр нєєцийн доод хэмжээг тогтоох;

4/ улсын нєєцєд байгаа цэвэршvvлсэн алтыг валютын гvйлгээнд оруулах тухай шийдвэр гаргах;

5/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

7 дугаар зvйл. Засгийн газрын бvрэн эрх

Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ гадаад валютын эх vvсвэрийг нэмэгдvvлэх, тєлбєрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах;

2/ Монгол Улсын гадаад тєлбєрийн тэнцэл зохиож, биелэлтэд нь хяналт тавих;

З/ гадаадаас авах Засгийн газрын зээл, тvvний тєлбєртэй холбогдсон санал боловсруулах хэрэгжvvлэх;

4/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

8 дугаар зvйл. Монголбанкны бvрэн эрх

Монголбанк нь валютын зохицуулалтын талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ улсын хэмжээнд валютын гvйлгээг зохицуулж, хэрэгжvvлэх;

2/ улсын валютын гадаад нєєцийг нэмэгдvvлэх арга хэмжээ авах;

З/ Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гvйлгээ, гадаад тєлбєр, тооцоо эрхлэх;

4/ тєрийн ємчид байвал зохих валютын гадаад цэвэр нєєцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлvvлэх, тvvнийг хадгалах, оновчтой, vр ашигтай байршуулах;

5/ Засгийн газрын валютын гvйлгээ, гадаад тєлбєр, тооцоог гvйцэтгэх;

6/ байнга оршин суугчид гадаад тєлбєр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гvйлгээ эрхлэх зєвшєєрєл олгох, биелэлтэд нь хяналт тавих, зєвшєєрлєє цуцлах;

7/ валютын гvйлгээний тайлан, мэдээ гаргах журмыг тогтоох;

8/ валютын гvйлгээний нэгдсэн тайлан, мэдээг Улсын Их Хуралд улирал бvр оруулж байх;

9/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.

ГУРАВДУГААР БYЛЭГ
Валютын гvйлгээ хийх

9 дvгээр зvйл. Валютын гvйлгээ

1. Валют худалдах, худалдан авах, хадгалах, зээлдэх, шилжvvлэх, байршуулах, барьцаалах, улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой vйл ажиллагааг валютын гvйлгээ гэнэ.

2. Банк нь гадаад валютын гvйлгээг тvvнтэй тэнцэх хэмжээний vндэсний валютын гvйлгээтэй нэгэн зэрэг гvйцэтгэнэ.

З. Монгол Улсын vндэсний валют, чєлєєтэй хєрвєдєггvй гадаад валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах, валютын гvйлгээнд ашиглах журмыг Монголбанкны ерєнхийлєгч, Сангийн сайд хамтран батална.

10 дугаар зvйл. Монголбанкны эрхлэх валютын гvйлгээ

1. Монголбанк нь Монгол Улсын валютын гадаад нєєцийг нэмэгдvvлэх, зохицуулах зорилгоор тус улсын болон гадаад орны банк, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс валют, цэвэршvvлсэн алт худалдан авч болно.

2. Монголбанк нь тєгрєгийн ханшийг тогтвортой байлгах зорилгоор єєрийн эзэмшилд байгаа валютын гадаад нєєцєєс гадаад валютыг худалдана.

11 дvгээр зvйл. Арилжааны банкны эрхлэх валютын гvйлгээ,эрх, vvрэг

1. Арилжааны банк нь Монголбанкнаас олгосон зєвшєєрлийн хvрээнд валютын гvйлгээний дараахь vйл ажиллагааг эрхэлж болно:

1/ гадаад валютын бэлэн бус тєлбєр, тооцооны vйл ажиллагаа эрхлэх;

2/ гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;

З/ байнга болон тvр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гvйлгээ хийх;

4/ гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бvх тєрлийн ажил, гvйлгээ эрхлэх.

2. Валютын гvйлгээ эрхэлж байгаа арилжааны банк дараахь vvрэгтэй байна:

1/ валютын гvйлгээний талаарх тайлан, мэдээг тогтоосон журмын дагуу гаргах, мэдээлж байх;

2/ тєгрєгийн ханшид нєлєє vзvvлэхvйц гvйлгээг Монголбанкны зєвшєєрлєєр гvйцэтгэх;

З/ харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;

4/ гадаад валютын гvйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хєрєнгийнх нь vлдэгдэлд хvv тєлєх.

З. Арилжааны банк нь гадаад валютын ажил, vйлчилгээндээ ногдуулах шимтгэлийг єєрєє тогтооно.

12 дугаар зvйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гадаад валютын гvйлгээ

1. Энэ хуулийн З дугаар зvйлийн 7 дахь хэсгийн 2, З мєн зvйлийн 8 дахь хэсэгт заасан байнга буюу тvр оршин суугчид нь гадаад валютыг худалдах, худалдан авах болон зээлдэх, шилжvvлэх ажиллагааг зєвхєн Монголбанк, тvvнээс эрх олгосон арилжааны банкаар дамжуулан гvйцэтгэнэ.

2. Энэ хуулийн З дугаар зvйлийн 7 дахь хэсгийн 2, З-т заасан байнга оршин суугч нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус тєлбєрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан єдрєєс хойш 60 хоногийн дотор худалдах буюу хадгалуулна.

З. Монголбанкны зєвшєєрлєєр гадаад бэлэн валютаар ажил, vйлчилгээ эрхэлж буй энэ хуулийн З дугаар зvйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан байнга оршин суугч нь єдєр тутмын гvйлгээ хийхэд шаардагдахаас бусад гадаад валютыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хугацаанд банкинд худалдах буюу хадгалуулна.

4. Монгол Улсын иргэд болон энэ хуулийн З дугаар зvйлийн 7 дахь хэсгийн 2,З-т заасан байнга оршин суугч нь гадаадад хєрєнгє байршуулах, зээл тусламж олгохдоо Сангийн яаманд бvртгvvлнэ.

5. Байнга болон тvр оршин суугч нь арилжааны банкнаас гадаад валют худалдан авах, зээлдэх, банкинд худалдах,зээлдvvлэх гэрээ, зээлийн баталгааг бичгээр vйлдэнэ.

1З дугаар зvйл. Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах

1. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгvй хvн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдvvлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.

2. Монгол Улсад байнга болон тvр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгvй хvн валютыг дор дурдсан журмаар тус улсын хилээр гаргаж болно:

1/ гадаад тєлбєр, тооцооны эрх бvхий арилжааны банкнаас худалдан авсан, чєлєєтэй хєрвєдєг гадаад валютыг тухайн банкны нотолгоо бичгээр;

2/ гадаадаас оруулж ирсэн бол тvvнийгээ нотлох гаалийн мэдvvлгээр;

З/ єв залгамжлан авсан болон бусдаас бэлэглэсэн бол vvнийгээ тус улсын нотариатын байгууллагын нотолгоо бичгээр;

4/ Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар.

З. Монгол Улсын иргэн чєлєєтэй хєрвєдєг гадаад валютыг хуулиар хязгаар тогтоогоогvй бол гаальд мэдvvлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно.

14 дvгээр зvйл. Гадаад валютын зээл, тєлбєр тооцоо

1. Гадаад орон болон олон улсын банк, санхvvгийн байгууллагаас Засгийн газрын шугамаар авсан гадаад зээл тусламжийн нэгдсэн бvртгэлийг Сангийн яам хєтєлнє.

2. Засгийн газрын шугамаар авах гадаад зээлийн баталгааг Засгийн газрын зєвшєєрснєєр Сангийн сайд гаргана. Сангийн сайдын баталгаагvй авсан зээлийн тєлбєрийг Засгийн газар хариуцахгvй.

З. Гадаад орон болон олон улсын банк, санхvvгийн байгууллагаас авсан зээл, тусламжийн хєрєнгийг Засгийн газар нь Монголбанк болон тvvнээс гадаад тєлбєр, тооцооны эрх олгосон арилжааны банк, бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр худалдах буюу зээлдvvлж болно.

4. Энэ зvйлийн З дахь хэсэгт заасан зээлийн гэрээнд хvv, тєлєх хугацаа, зориулалт, хvлээх хариуцлага зэргийг талууд харилцан тохиролцож тусгана.

5. Засгийн газрын гадаадаас авсан зээлийг ашиглагч банк, бусад аж ахуйн нэгж, байгууллага нь уг зээлийг эргvvлж тєлєх хєрєнгийн эх vvсвэрийг тухай бvр бvрдvvлж тєсєвт тєлнє.

6. Тєрийн ємчийн болон тєрийн ємч давамгайлсан аж ахуйн нэгж, Сангийн яамны зєвшєєрлєєр гадаадаас валютын зээл авна. Монгол Улсын бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн єєрсдийн гадаадаас авсан валютын зээлийг Монголбанкинд бvртгvvлнэ.

7. Тєсвийн санхvvжилтээр хийх гадаад тєлбєрийг зєвхєн тухайн санхvvгийн байгууллагын зєвшєєрлєєр гvйцэтгэнэ.

8. Сангийн яам нь Засгийн газрын валютын гvйлгээ, гадаад тєлбєр тооцоог банкаар дамжуулан хийнэ.

9. Байнга болон тvр оршин суугч нь Монголбанкнаас гадаад тєлбєр, тооцооны эрх олгосон арилжааны банк болон тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын банкны салбарт гадаад валютын данстай байж болно.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Валютын гvйлгээнд тавих хяналт

15 дугаар зvйл. Хяналт тавих байгууллага

Монгол Улс дахь аж ахуйн нэгж, байгууллагын валютын гvйлгээнд Засгийн газар Монголбанк єєрсдийн бvрэн эрхийн дагуу хяналт тавина.

16 дугаар зvйл. Валютын хяналтын улсын байцаагч

1. Валютын хяналтыг Улсын ерєнхий байцаагч, Улсын ахлах байцаагч, улсын байцаагчид хэрэгжvvлнэ.

2. Валютын хяналтын улсын ерєнхий байцаагч нь Монголбанкны ерєнхийлєгч, Улсын ахлах байцаагч нь валютын асуудлыг эрхэлсэн Монголбанкны дэд ерєнхийлєгч байна.

З. Валютын хяналтын улсын байцаагчийг Улсын ерєнхий байцаагч томилно.

17 дугаар зvйл. Валютын хяналтын байгууллагын vvрэг, улсын байцаагчийн бvрэн эрх

1. Монголбанк нь дараахь vндсэн vvрэгтэй байна:

1/ валютын зохицуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ємчийн тєрєл, хэлбэр, харьяалал харгалзахгvйгээр хянан шалгах;

2/ валютын гvйлгээтэй холбоотой баримт, сэлтийг шалгах;

З/ валютын гvйлгээ, гадаад тєлбєр, тооцооны ажиллагааны талаарх бvртгэл, тайлан мэдээний vнэн зєвийг шалгах;

4/ эрх бvхий байгууллагаас хууль тогтоомжид нийцvvлэн гаргасан эрхийн актыг валютын гvйлгээнд мєрдєж байгааг шалгах.

2. Засгийн газар Монгол улсын олон улсын гэрээ, хуульд заасан vндэслэлээр єєрийн эзэмшилд байгаа валютын ашиглалт, зарцуулалтад хяналт тавих бєгєєд ийнхvv хяналтаа Сангийн яамаар дамжуулан хэрэгжvvлнэ.

З. Улсын байцаагч нь валютын хяналтын vvргээ биелvvлэхдээ дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ валютын гvйлгээ, гадаад тєлбєр, тооцоонд холбогдох баримт сэлтийг vзэх,холбогдох албан тушаалтан, иргэнээс мэдээ тодорхойлолт, тайлбар, шаардлагатай баримтын хуулбарыг гаргуулан авах;

2/ валютын гvйлгээ, тєлбєр, тооцоог хянах, шалгалтын дvнгээр акт тогтоож, гvйцэтгэлийг хангах. Улсын байцаагчийн акт нь валютын хяналтын Улсын ерєнхий буюу Улсын ахлах байцаагчийн баталснаар хvчин тєгєлдєр болно. Тавьсан актад холбогдох албан тушаалтан, иргэнээр гарын vсэг зуруулна. Тэдгээрээс уул актыг хvлээн зєвшєєрєхгvй бол тайлбар гаргуулна;

З/ илэрсэн зєрчлийг арилгах талаар хугацаатай vvрэг єгєх, шаардлага тавих;

4/ тавьсан шаардлагыг биелvvлээгvй, хууль тогтоомж зєрчсєн этгээдэд энэ хууль болон бусад хуульд заасан захиргааны хариуцлага хvлээлгэх;

5/ хуулийн заалтыг зєрчсєн бол гадаад тєлбєр, тооцоо хийх, валютын гvйлгээ эрхлэх зєвшєєрлийг цуцлах талаар валютын хяналтын Улсын ерєнхий байцаагчид санал тавих;

6/ валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зєрчсєн нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох баримт, сэлтийг хэрэг бvртгэх, мєрдєн байцаах байгууллагад шилжvvлэх.

4. Валютын хяналтын улсын байцаагч нь валютын vйл ажиллагаанд тавих хяналтын явцад олж мэдсэн иргэд, байгууллага,банк, бусад аж ахуйн нэгжийн валютын хєрєнгє, худалдааны нууцыг хадгалах vvрэгтэй.

5. Валютын хяналтын байгууллагын албан тушаалтан нь vvргээ зохих ёсоор биелvvлээгvй тохиолдолд тvvнд хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.

6. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн валютын гvйлгээний талаарх маргааныг шvvхээр шийдвэрлэнэ.

18 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

1. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

1/ энэ хуулийн 12 дугаар зvйлийн 4 дэх хэсгийн заалтыг зєрчсєн иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000- 250000 тєгрєгєєр, мєн зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг зєрчсєн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 тєгрєгєєр торгох;

2/ энэ хуулийн 11 дvгээр зvйлийн 2 дахь хэсгийн 2,З,4дэх заалт, 12 дугаар зvйлийн З дахь хэсгийн заалтыг зєрчсєн бол 50000-100000 тєгрєгєєр торгох;

З/ энэ хуулийн 14 дvгээр зvйлийн 6 дахь хэсгийн заалтыг зєрчсєн иргэнийг 50000 хvртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000хvртэл тєгрєгєєр торгох;

4/ энэ хуулийн 12 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн заалтыг зєрчсєн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 100000 тєгрєгєєр торгох;

5/ Монголбанкны зєвшєєрєлгvйгээр буюу олгогдсон зєвшєєрлийн хvрээнээс гадуур энэ хуулийн 11 дvгээр зvйлийн 1 дэх хэсэгт заасан vйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 50000-250000 тєгрєгєєр торгох.

/Энэ зvйлийг 1995 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулж, 4,5 дахь хэсгийг нэмсэн/.

2. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зєрчсєнєєс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр хууль тогтоомжийн дагуу нєхєн тєлvvлнэ.

19 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

Энэ хуулийг 1994 оны 6 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.