нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 2 дугаар сарын 6-ны єдєр
Улаанбаатар хот

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Yндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хvний эрхийг хэрэгжvvлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, тєрийн бус байгууллагыг vvсгэн байгуулах болон тєрийн бус байгууллагын vйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж

1. Тєрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ

1. Энэ хууль нам, vйлдвэрчний эвлэл, сvм хийдээс бусад тєрийн бус байгууллагад хамаарна.

2. Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан vйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон бусад улсын тєрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, тєлєєлєгчийн газарт нэгэн адил хамаарна.

4 дvгээр зvйл. Хуулийн нэр томьёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ "тєрийн бус байгууллага" гэж иргэд, тєрийн байгууллага / хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх эрх мэдлийг хэрэгжvvлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс сайн дурын vндсэн дээр байгуулагдан vйл ажиллагаагаа тєрєєс хараат бус, єєрийгєє удирдах зарчмаар явуулдаг ашгийн тєлєє бус байгууллагыг ;

2/ "нийгэмд vйлчилдэг тєрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хvмvvжил, шинжлэх ухаан, эрvvл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хєгжил, хvний эрх, хvн амын тодорхой бvлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагыг;

3/ "гишvvддээ vйлчилдэг тєрийн бус байгууллага" гэж єєрийн гишvvдэд vйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах vндсэн зорилготой, нийгэмд vйлчилдэгээс бусад тєрийн бус байгууллагыг.

5 дугаар зvйл. Тєрийн бус байгууллага байгуулах, оролцох эрх

1. Монгол улсын иргэн, тєрийн байгууллагаас бусад хуулийн этгээд тєрийн байгууллагаас зєвшєєрєл авахгvйгээр єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс дангаараа буюу хамтран тєрийн бус байгууллага байгуулах эрхтэй.

2. Тєрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

3. Тєрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно.

4. Тєрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний тєлєє хvнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.

5. Тєрийн бус байгууллагын vйл ажиллагаа нь олон тvмэнд ил тод байх ба тvvний гишvvд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно.

6. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгvй хvмvvс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол энэ хуульд заасан журмын дагуу тєрийн бус байгууллага байгуулах буюу тєрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно.

6 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагыг vvсгэн байгуулсанд тооцох

Yvсгэн байгуулагчдаас тєрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дvрмийг баталснаар тєрийн бус байгууллагыг vvсгэн байгуулсанд тооцох бєгєєд улсын бvртгэлд бvртгvvлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

7 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагыг татан буулгах

1. Тєрийн бус байгууллагыг дvрэмд заасан зорилгоо бvрэн хэрэгжvvлж дууссан болон дvрэмд нь заасан бусад vндэслэлээр татан буулгаж болно. Ийнхvv татан буулгах тухай шийдвэрийг тєрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.

2. Татан буугдах тєрийн бус байгууллагын зохих тєлбєрийг хийсний дараа vлдсэн эд хєрєнгийг ижил тєстэй зорилго бvхий тєрийн бус байгууллагад шилжvvлэх, хэрэв тийм тєрийн бус байгууллага байхгvй бол зорилгод нь нийцсэн vйл ажиллагаанд зарцуулна.

3. Тєрийн бус байгууллагын эрх бvхий байгууллага нь тvvнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зvйн яаманд бичгээр ирvvлэх бєгєєд энэхvv шийдвэрийг vндэслэн улсын бvртгэлээс хасна.

8 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагыг албадан татан буулгах

1. Тєрийн бус байгууллагыг дор дурдсан vндэслэлээр шvvх албадан татан буулгана:

1/ дvрмийнхээ зорилгод нийцээгvй vйл ажиллагаа явуулсан;

2/ хууль тогтоомж ноцтой, эсхvл удаа дараа зєрчсєн.

2. Шvvхийн шийдвэрээр албадан татан буугдсан тєрийн бус байгууллагын эд хєрєнгийн асуудлыг энэ хуулийн 7 дугаар зvйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9 дvгээр зvйл. Тєрєєс тєрийн бус байгууллагатай харилцах

1. Тєрєєс тєрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.

2. Тєрийн бус байгууллага нь тєрєєс хараат бус байна.

3. Тєрийн байгууллага тєрийн бус байгууллагын vйл ажиллагаанд санхvvгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг vзvvлж болно.

4. Тєрийн байгууллагын vйл ажиллагаатай холбогдсон тєрийн нууцад vл хамаарах мэдээлэл тєрийн бус байгууллагад нээлттэй байна.

5. Хууль тогтоох, гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн тєсєл боловсруулах, хэрэгжvvлэх vйл ажиллагаанд саналыг нь vндэслэн тєрийн бус байгууллагыг оролцуулж болно.

6. Тєрийн бус байгууллага тєрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА

10 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагын дvрэм

Тєрийн бус байгууллагын дvрэмд дор дурдсан зvйлийг тусгана:

1/ тєрийн бус байгууллагын нэр, хаяг;

2/ тєрийн бус байгууллагыг vvсгэн байгуулсан он,сар, єдєр;

3/ тєрийн бус байгууллагын зорилго;

4/ тєрийн бус байгууллагын бvтэц, хяналтын тогтолцоо;

5/ удирдах зєвлєлийн эрх хэмжээ;

6/ удирдах зєвлєлийн бvрэлдэхvvний доод, дээд хязгаар;

7/удирдах зєвлєлийн гишvvдийг сонгох, чєлєєлєх журам, бvрэн эрхийн хугацаа;

8/ удирдах зєвлєлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар;

9/ удирдах зєвлєлийн хуралдааныг хvчинтэйд тооцох ирц;

10/ удирдах зєвлєлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;

11/ тєрийн бус байгууллагыг єєрчлєн байгуулах, татан буулгах нєхцєл, журам, энэ тохиолдолд хєрєнгийг хэрхэх тухай ;

12/ дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах vндэслэл, журам.

11 дvгээр зvйл. Тєрийн бус байгууллагын удирдах байгууллага

1. Гишvvнчлэлгvй тєрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зєвлєл байна. Удирдах зєвлєл нь дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулах ;

2/ тєрийн бус байгууллагыг єєрчлєн байгуулах, татан буулгах;

3/ байгууллагын жилийн тєсєв батлах;

4/ гvйцэтгэх захирлыг сонгох, чєлєєлєх, тайланг хэлэлцэх;

5/ тєрийн бус байгууллагын ємч хєрєнгийг захиран зарцуулах талаар гvйцэтгэх захирлын эрх , хэмжээг тогтоох;

6/ тєрийн бус байгууллагын ажлын албаны бvтэц, зохион байгуулалт, тvvний тєсвийг батлах;

7/ дvрэмд заасан бусад бvрэн эрх .

2. Гишvvнчлэлтэй тєрийн бус байгууллагын дvрэмд єєрєєр заагаагvй бол тvvний эрх барих байгууллага нь энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан бvрэн эрх бvхий удирдах зєвлєл байна.

3. Удирдах зєвлєл нь таваас доошгvй сондгой тооны гишvvдээс бvрдэнэ.

4. Удирдах зєвлєлийн гишvvн нь vvргээ гvйцэтгэх явцад гаргасан зардлын нєхєн тєлбєрєєс бусад цалин, аливаа шагнал авахгvй.

12 дугаар зvйл. Удирдах зєвлєлийн дарга, гvйцэтгэх захирлын бvрэн эрх, хариуцлага

1. Дvрэмд єєрєєр заагаагvй бол удирдах зєвлєлийн дарга нь тєрийн бус байгууллагыг гадаад, дотоодод тєлєєлєх, удирдах зєвлєлийн хуралдааныг даргалах, удирдах зєвлєлийн шийдвэрийг vндэслэн гvйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бvрэн эрхтэй байна.

2. Гvйцэтгэх захирал дор дурдсан бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний хvрээнд тєрийн бус байгууллагыг тєлєєлєх, ємч хєрєнгийг захиран зарцуулах;

2/ хууль, гэрээнд заасан бусад бvрэн эрх .

3. Гvйцэтгэх захирлын эдлэх эрх, хvлээх vvрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чєлєєлєх vндэслэл, хєлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

4. Гvйцэтгэх захирал нь єєрийн бvрэн эрхийн хугацаа дууссан нєхцєлд шинээр гvйцэтгэх захирлыг сонгох хvртэл албан vvргээ хэвээр гvйцэтгэнэ.

5. Тєрийн бус байгууллагын гишvvн, удирдах зєвлєлийн гишvvн, ажилтны хууль бус vйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, тvvнээс vvсэх хариуцлагыг тєрийн бус байгууллага хvлээхгvй.

13 дугаар зvйл. Удирдах зєвлєлийн шийдвэр гаргах журам

1. Удирдах зєвлєлийн гишvvд /цаашид "гишvvн" гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

2. Удирдах зєвлєл нь хувь хvний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

3. Удирдах зєвлєлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишvvн сонирхлын зєрчилтэй байвал тухайн гишvvн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгvй. Удирдах зєвлєлийн хуралдаан даргалагч сонирхлын зєрчилтэй байвал хуралдааныг єєр гишvvн даргална.

14 дvгээр зvйл. Удирдах зєвлєлийн хуралдааны тэмдэглэл

Удирдах зєвлєлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дvн, сонирхлын зєрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын єєр саналтай гишvvний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишvvн тайлбараа бичгээр гаргана.

ГУРАВДУГААР БYЛЭГ

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ БYРТГЭХ

15 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагыг бvртгэх

Тєрийн бус байгууллагыг энэ хуульд заасан журмын дагуу Хууль зvйн яам улсын бvртгэлд бvртгэнэ.

16 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагыг бvртгэх журам

1. Тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгvvлэх тухай єргєдлийг энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийн хамт Хууль зvйн яаманд удирдах зєвлєлийн дарга гаргана.

2. Єргєдєлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

1/ тєрийн бус байгууллагын нэр, хаяг;

2/ удирдах зєвлєлийн гишvvд, дарга, гvйцэтгэх захирлын нэр, хаяг;

3/ удирдах зєвлєлийн даргын гарын vсгээр баталгаажсан тєрийн бус байгууллагын дvрэм;

4/ улсын тэмдэгтийн хураамж тєлсєн тухай баримт.

З. Тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгvvлэх тухай єргєдєл, бусад холбогдох барим бичгийг Хууль зvйн яаманд шууд буюу нутгийн захиргааны байгууллагаар уламжлуулан хvргvvлнэ.

4. Тєрийн бус байгууллагыг бvртгэх тухай єргєдєл, бусад холбогдох баримт бичгийг анх хvлээн авсан байгууллага нь тухайн баримт бичгийг хvлээн авсан он, сар, єдрийг тєрийн бус байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.

5. Улсын бvртгэлд бvртгvvлэх тухай єргєдєл, бусад баримт бичгийн бvрдэл дутуу буюу энэ хуулийн 10 дугаар зvйл, энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагvй бол тухайн єргєдлийг анх хvлээн авсан байгууллага нь бvртгvvлэх хvсэлт гаргасан тєрийн бус байгууллагад буцаана.

6. Хууль зvйн яам зохих шаардлага хангасан баримт бичгийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1/ тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгэх;

2/ дор дурдсан тохиолдолд улсын бvртгэлд бvртгэхээс татгалзах:

а/ тухайн байгууллагын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгvй;

б/ тєрийн бус байгууллагын нэр нь ємнє бvртгvvлсэн тєрийн бус байгууллагын нэртэй давхардсан.

7. Хууль зvйн яам тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгэж гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загвар, тvvнийг олгох журмыг Хууль зvйн сайд тогтооно.

8. Хууль зvйн яам тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгэхээс татгалзсан тухай vндэслэл бvхий албан ёсны хариу єгєх бєгєєд энэхvv шийдвэрийг эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

9. Тєрийн бус байгууллага нь тvvнийг бvртгэхээс татгалзсан шалтгааныг арилгасны дараа бvртгvvлэх хvсэлтээ дахин гаргаж болно. .

10. Тєрийн бус байгууллага нь улсын бvртгэлд бvртгvvлсэн эсэх талаар энэ зvйлийн 6-д заасан хугацаанд Хууль зvйн яамнаас албан ёсоор хариу аваагvй бол хууль ёсоор бvртгvvлсэнд тооцогдож vйл ажиллагаагаа явуулах бєгєєд зохих журмын дагуу бvртгэлийн гэрчилгээг нєхєн авна.

11. Хууль зvйн яам тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлд бvртгэсэн тухай нийтэд мэдээлнэ.

17 дугаар зvйл. Дvрэмд оруулсан нэмэлт, єєрчлєлтийг бvртгvvлэх

1. Тєрийн бус байгууллагын дvрэмд нэмэлт, єєрчлєлт оруулсан бол энэ тухай 30 хоногийн дотор Хууль зvйн яаманд мэдэгдэнэ.

2. Хууль зvйн яам тухайн тєрийн бус байгууллагын дvрэмд орсон нэмэлт, єєрчлєлтийг бvртгэсэн тухай, эсхvл бvртгээгvй бол vндэслэл бvхий албан ёсны хариуг 30 хоногийн дотор єгнє.

18 дугаар зvйл. Улсын бvртгэлээс хасах

1. Хууль зvйн яам дор дурдсан vндэслэлээр тєрийн бус байгууллагыг улсын бvртгэлээс хасч энэ тухай нийтэд мэдээлнэ:

1/ албадан татан буулгах тухай шvvхийн шийдвэр хvчин тєгєлдєр болсон;

2/ Южчаээп рЭлттйаЭ нарнл ЮмймЯч узй ЭджййЭаЭЭлыхЭЭ сЭзйЭла аЭпаЭд наннауз.

2. ОтхЭзл снпжзл Ютр ЮЭзаттййЭаЭ ль элэ еузйжзл 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан зєрчлийг арилгасны дараа энэ хуулийн дагуу улсын бvртгэлд дахин бvртгvvлж болно.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХYYЖИЛТ

19 дvгээр зvйл. Тєрийн бус байгууллагын орлого

Тєрийн бус байгууллагын орлого нь дараахь эх vvсвэрээс бvрдэж болно:

1/ гишvvний татвар, хандив;

2/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

З/ дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлого;

4/ зээлийн, євийн болон тєсєл хэрэгжvvлэх зорилгоор улсын тєсвєєс олгосон хєрєнгє;

20 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагын зарлага

1. Тєрийн бус байгууллага нь орлогоо зєвхєн дvрэмд заасан зорилгоо хэрэгжvvлэх vйл ажиллагаанд зарцуулна.

2. Тєрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хєрєнгийн баталгаа гаргах, тэдгээрийн тєлбєрийг тєлєх зэргийг хориглоно.

З. Тєрийн бус байгууллагын удирдах зєвлєлийн гишvvн ажилтнаас тухайн байгууллагын эд хєрєнгєєр хувийн ашиг олох зорилгоор санхvvгийн буюу аж ахуйн vйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4. Тєрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерєнхийлєгчийн болон иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хєрєнгє, хандив єгєхийг хориглоно.

21 дvгээр зvйл. /Энэ зvйлийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

22 дугаар зvйл. /Энэ зvйлийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/

ТАВДУГААР БYЛЭГ

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН

23 дугаар зvйл. Тєрийн бус байгууллагын тайлан

1. Тєрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд єгнє.

2. Тєрийн бус байгууллага vйл ажиллагааныхаа тайланг энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Хууль зvйн яаманд гаргаж єгєх бєгєєд тvvнд дараахь асуудлыг тусгана:

1/ тєрийн бус байгууллагын хаяг;

2/ vйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:

а/ хандивын;

б/ дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагааны;

в/ євлvvлсэн эд хєрєнгє.

4/ 700000-аас дээш тєгрєгийн хандив буюу євийн хєрєнгє єгсєн байгууллага, иргэний нэр, зvйлсийн жагсаалт;

5/ удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх захирлын нэр, хаяг.

3. Тєрийн бус байгууллагад єргєсєн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.

4. Тєрийн бус байгууллагын vйл ажиллагааны тайланг Хууль зvйн яам болон тус байгууллага нь 10-аас доошгvй жил хадгална.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ
ЗЄРЧИГЧДЄД ХYЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

24 дvгээр зvйл. Захиргааны хариуцлага хvлээлгэх

Тєрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж зєрчигчдєд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvх зєрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/ тєрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тєлбєрийг тєлєх зэрэг зєрчил гаргасан бол гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 тєгрєгєєр, байгууллагыг 100000-150000 тєгрєгєєр торгох;

2/ Тєрийн бус байгууллагын удирдах зєвлєлийн гишvvн, ажилтнаас тухайн байгууллагын эд хєрєнгєєр хувийн ашиг олох зорилгоор санхvvгийн буюу аж ахуйн vйл ажиллагаа явуулсан бол албан тушаалтны тухайн vйл ажиллагаанаас олсон орлогыг нь хурааж 40000-60000 тєгрєгєєр торгох;

3/ Тєрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерєнхийлєгчийн болон иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчид эд хєрєнгє, хандив єгсєн бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 тєгрєгєєр, байгууллагыг 200000-250000 тєгрєгєєр торгох;

4/ энэ хуульд заасан хугацаанд vйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бvхий байгууллагад гаргаж єгєєгvй бол гэм буруутай албан тушаалтныг 10000-20000 тєгрєгєєр торгох.

ДОЛДУГААР БYЛЭГ

БУСАД ЗYЙЛ

25 дугаар зvйл. Сангийн тухай тусгай зохицуулалт

1. Энэ хуульд Иргэний хуулийн 36 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт заасан чиг vvрэг бvхий сан хамаарах бєгєєд сан нь зєвхєн дор дурдсан зориулалтаар бусдад мєнгє хандивлаж болно:

1/ тєрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих;

2/ сангийн зорилгод нийцсэн тєслийг тєрийн байгууллагаас хэрэгжvvлэх;

3/ сангийн зорилгод нийцсэн бол хувь хvний сургалтын тєлбєр болон тvvнтэй холбогдох бусад зардал, хувь хvнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхvvжvvлэх;

4/ иргэдийн нийгэмд тустай vйл ажиллагааг урамшуулах.

2. Сан нь жил бvр олсон ашгийнхаа 5О-иас доошгvй хувийг дvрэмд заасан vйл ажиллагаандаа зарцуулна.

З. Санг татан буулгах тухай шийдвэрийг удирдах зєвлєлийн нийт гишvvдийн дийлэнхи олонхийн саналаар гаргана. Татан буугдсан сангийн эд хєрєнгийг ижил тєстэй зорилго бvхий санд шилжvvлэх бєгєєд хэрэв тийм сан байхгvй бол сангийн зорилгод нийцсэн vйл ажиллагаанд зарцуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ

 


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.