нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 4 дvгээр сарын 12-ны єдєр
Улаанбаатар хот

АЖИЛЛАХ ХYЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС
АЖИЛЛАХ ХYЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хєдєлмєр эрхлvvлэх /цаашид "ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах" гэх/, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж

2.1. Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль1, Хєдєлмєрийн тухай хууль2, Гадаадын иргэний эрх зvйн байдлын тухай хууль3, Нийгмийн даатгалын тухай хууль4, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Гадаадад хєдєлмєр эрхлvvлэхийг хориглох

3.1. Дараахь тохиолдолд гадаадад хєдєлмєр эрхлvvлэхээр зуучлахыг хориглоно:

3.1.1. гадаадын иргэн, харьяалалгvй хvн, 18 насанд хvрээгvй хvнийг;

3.1.2. химийн хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис vйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч,
мэргэжилтэн авах vйл ажиллагааны зохицуулалт

4 дvгээр зvйл. Хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх

4.1. Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах талаар хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

4.1.1. хvн амын хєдєлмєр эрхлэлт, хєрєнгє оруулалтын бvтцийн бодлоготой уялдуулан ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;

4.1.2. аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах, хєдєлмєр эрхлvvлэх талаар зуучлах vйлчилгээ эрхлэх тусгай зєвшєєрєл, Монгол Улсад гадаадын иргэд хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хvчингvй болгох;

4.1.3. гадаадад хєдєлмєрийн гэрээгээр ажиллагч болон гадаадаас Монгол Улсад хєдєлмєрийн гэрээгээр ажиллагчийн нийгмийн хамгааллын талаар гэрээнд заасан vvргийн биелэлтэд хяналт тавьж, тэдгээрийг хэрэгжvvлэх явцад илэрсэн зєрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

4.1.4. эдийн засгийн vйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хєрєнгє оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хvч, мэргэжилтний эзлэх хувийг жил бvр тогтоож, Засгийн газраар батлуулах;

4.1.5. ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах асуудлаар тєрийн захиргааны тєв байгууллага, Засгийн газрын агентлаг, тєрийн бус байгууллагын vйл ажиллагааг уялдуулах, гадаадын холбогдох тєрийн захиргааны болон тєрийн бус байгууллагатай гэрээ байгуулах.

5 дугаар зvйл. Ажиллах хvч гадаадад гаргах тухай гэрээнд тусгах ерєнхий нєхцєлvvд

5.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "байгууллага" гэх/ нь vндэсний ажиллах хvчний мэдлэг, мэргэжил, мэргэшлийн ур чадварыг ахиулах, хєдєлмєр эрхлvvлэх зорилгоор гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын иргэнийг хєдєлмєрийн гэрээгээр ажиллуулах, vйлдвэрлэлийн дадлага хийлгэх, мэргэжил эзэмшvvлэх гэрээ байгуулж болно.

Энэхvv гэрээ нь энэ талаархи олон улсын эрх зvйн хэм хэмжээ, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, тухайн орнуудын хууль тогтоомжид нийцсэн байвал зохино.

5.2. Ажиллах хvч гадаадад гаргах гэрээнд гадаадад ажиллах иргэний хєдєлмєрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудалтай холбогдсон гэрээний нєхцєлийг ажиллах хvч авч байгаа орны хууль тогтоомжид заасан хэм хэмжээнээс дордуулахгvйгээр тусгасан байна.

5.З. Ажиллах хvч гадаадад гаргах тухай гэрээнд дараахь нєхцєлийг тодорхой тусгана:

5.З.1. хєдєлмєрийн гэрээгээр ажиллах улс, хот, байгууллагын нэр;

5.З.2. ажил, мэргэжлийн чиглэл, гvйцэтгэх ажил, албан тушаал, ажиллах хvчний тоо;

5.З.З. гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, тvvнийг цуцлах нєхцєл;

5.З.4. ажиллагчдын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ;

5.З.5. хєдєлмєрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуй, хєдєлмєрийн нєхцєл, ажил, амралтын цагийн горим;

5.3.6. орон сууц, нийгэм, ахуйн хангамжийн асуудал;

5.3.7. гэрээг хэрэгжvvлэхтэй холбогдон vvсэх маргаан болон хєдєлмєрийн маргааныг шийдвэрлэх арга, хэлбэр;

5.3.8. нийгмийн болон эрvvл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, бусад хєнгєлєлт;

5.3.9. очих, буцах замын зардал, тээврийн нєхцєл;

5.3.10. цалин хєлс, хууль ёсны бусад орлогыг тухайн орноос гуйвуулах боломж.

6 дугаар зvйл. Ажиллах хvч гадаадад гаргах

6.1. Ажиллах хvч гадаадад гаргах vйл ажиллагааг хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хєдєлмєр эрхлэхэд зуучлах тусгай зєвшєєрєл /цаашид "зуучлах зєвшєєрєл" гэх/ бvхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

6.2. Зуучлах зєвшєєрлийг хєдєлмєрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн олгоно. Зуучлах зєвшєєрлийн гэрчилгээ нь ялгагдах онцлог тэмдэг, улсын нэгдсэн дугаар бvхий албан ёсны баримт байх бєгєєд хєдєлмєрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvнээр баталгаажигдсан байна. Гэрчилгээнд тухайн байгууллагын болон ажиллах хvч авах улсын нэр, зуучлах зєвшєєрєл олгосон шийдвэрийн дугаар, зєвшєєрлийн хvчинтэй байх хугацааг заана.

6.З. Байгууллага нь ажиллах хvч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай гэрээ байгуулсны дараа Монгол Улсын иргэнийг гадаадад хєдєлмєр эрхлэхэд зуучлах зєвшєєрєл хvссэн єргєдлєє хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад гаргах бєгєєд єргєдєлд дараахь баримт бичгийг хавсаргана:

6.З.1. ажиллах хvч гадаадад гаргах талаар гадаадын байгууллагатай байгуулсан гэрээ;

6.3.2. аж ахуйн нэгжийн улсын бvртгэлийн гэрчилгээний нотариатчаар батлагдсан хуулбар;

6.3.3. тухайн байгууллага нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаж, хэвийн ажиллах боломжтой эсэх тухай татварын албаны тодорхойлолт;

6.3.4. зуучлах vйлчилгээ явуулах зорилго, чиглэл, гадаадад ажиллах иргэний ємнє хvлээх vvрэг, хариуцлага тэдэнд тавих шаардлагыг тусгасан тухайн байгууллагын албан бичиг;

6.3.5. гадаадад ажиллах иргэнийг сонгон шалгаруулах журам, зуучлагч байгууллагаас тэдэнтэй байгуулах гэрээний тєсєл, зуучлалын хураамжийн хэмжээг тогтоосон шийдвэр;

6.3.6. байгууллагын санхvvгийн чадварын тухай vйлчлэгч банкны тодорхойлолт;

6.3.7. шаардлагатай гэж vзвэл тухайн улсад суугаа Элчин сайдын яам, дипломат тєлєєлєгчийн газар бусад холбогдох байгууллагын тодорхойлолт;

6.4. Ажиллах хvч гадаадад гаргах талаар хийсэн гэрээг vндэслэн зуучлах зєвшєєрлийг гурван жил хvртэл хугацаагаар олгох бєгєєд байгууллагын хvсэлт, vйл ажиллагааны тайлан, vр дvнг vндэслэн зуучлах зєвшєєрлийг сунгаж болно. Зуучлах зєвшєєрлийн хугацааг сунгах шийдвэрийг хєдєлмєрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн гаргана.

6.5. Зуучлах зєвшєєрєлд нэр заагдсанаас єєр улсад ажиллах хvч гаргах бол тухайн орны аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, байгууллагын хvсэлтийг vндэслэн хєдєлмєрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн зуучлах зєвшєєрєлд нэмэлт оруулах тухай шийдвэр гаргана.

6.6. Ажиллах хvч гадаадад гаргах талаар байгуулсан гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжтой зєрчилдсєн, энэ хуулийн 5.З; 6.З-т заасан шаардлагыг хангаагvй тохиолдолд зуучлах зєвшєєрєл олгох, сунгах, тvvнд нэмэлт оруулахаас татгалзсан хариуг тухайн байгууллагын хvсэлт, холбогдох баримт бичгийг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 15 хоногт багтаан бичгээр мэдэгдэнэ.

6.7. Байгууллага нь хєдєлмєрийн гэрээгээр гадаадад ажиллах хvч гаргах бvрдээ хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын шийдвэр гаргуулна.

6.8. Хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь гадаадад ажиллахаар явсан иргэдийн нэрсийн жагсаалт, гэрээ, холбогдох материалын нэг хувийг тухайн оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, консул, тєлєєлєгчийн газарт хvргvvлнэ.

6.9. Гадаадад хєдєлмєр эрхлэхэд зуучлах зєвшєєрєл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, тэдний хєдєлмєрийн аюулгvй байдал, эрvvл ахуй, нийгмийн болон эрvvл мэндийн баталгаа алдагдахад хvргэсэн, зуучлах зєвшєєрєлд заагдаагvй оронд дур мэдэн ажиллах хvч гаргасан, зуучлах vйл ажиллагаанаас єндєр ашиг олох зорилгоор vндэслэлгvй vнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зєрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зєвшєєрлийг хvчингvй болгох шийдвэрийг хєдєлмєрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн гаргана.

6.10. Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад vйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан євчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нєхцєлд зуучлах зєвшєєрєл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бєгєєд ар гэрийнхэн нь хvсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна.

6.11. Зуучлагч байгууллага нь ажиллах хvч гаргахдаа хєдєлмєрийн гэрээгээр ажиллах тухайн улсын нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд хамруулах талаар гэрээндээ тусгасан байхын зэрэгцээ иргэн єєрєє хvсвэл Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд хамруулж, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулна. Даатгалд шимтгэл, хураамж тєлєх орлогын хэмжээ хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнээс доошгvй байна.

6.12. Зуучлах зєвшєєрєл олгоход авах хураамжийг Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн1 дагуу зохицуулна.

7 дугаар зvйл. Гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай гэрээнд тусгах ерєнхий нєхцєлvvд

7.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "байгууллага" гэх/ нь шинжлэх ухаан, боловсрол, vйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрvvлэх, шинэ vйлдвэрлэл, vйлчилгээ явуулах, тоног тєхєєрємж угсрах, засварлах, тєсєл хэрэгжvvлэх зорилгоор мэргэжлийн єндєр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно.

7.2. Гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараахь ерєнхий нєхцєлийг тусгана:

7.2.1. гадаадын иргэний ажиллах байгууллага, гvйцэтгэх ажил vvрэг;

7.2.2. гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хєдєлмєр эрхлэх гадаадын иргэний тоо;

7.2.3. гадаадын иргэний эрvvл мэндэд тавих шаардлага;

7.2.4. мэргэжил, боловсролын тvвшинг баталсан баримт бичгийг харилцан зєвшєєрєх нєхцєл;

7.2.5. гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, тvvнийг цуцлах нєхцєл;

7.2.6. цалин хєлсний хэмжээ;

7.2.7. хєдєлмєрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуй, хєдєлмєрийн нєхцєл, ажил, амралтын цагийн горим;

7.2.8. орон сууц, ахуйн хангамжийн асуудал;

7.2.9. нийгмийн даатгалын асуудал;

7.2.10. гэрээг хэрэгжvvлэхтэй холбогдон vvсэх маргаан болон хєдєлмєрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрvvд.

7.3. Улсын хэмжээний томоохон тєсєл, хєтєлбєр хэрэгжvvлэх, барилга, байгууламж барих, байгалийн гамшиг, сvйрлийн хор хєнєєлийг арилгахад шаардагдах ажиллах хvчийг дотоодоос хангах бололцоогvй нєхцєлд Засгийн газрын шийдвэрийг vндэслэн гадаадаас ажиллах хvч авч болно.

7.4. Гадаадын иргэн байгалийн гамшиг, тvймэр, усны vерт єртєж амь алдсан нєхцєлд Засгийн газраас Монгол Улсын иргэний нэгэн адил тусламж, дэмжлэг vзvvлнэ.

7.5. Yйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан євчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нєхцєлд гадаадын иргэнийг ажиллуулж байсан байгууллага нь гэрээнд энэ талаар заасан vvргээ бvрэн биелvvлнэ.

8 дугаар зvйл. Гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах

8.1. Байгууллага нь гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авахын ємнє хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, тvvний эрх олгосон байгууллага /цаашид "эрх бvхий байгууллага" гэх/-ын зєвшєєрлийг урьдчилан авсан байна.

8.2. Байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан зєвшєєрєл авахдаа дараахь баримт бичгийг бvрдvvлнэ:

8.2.1. гадаадын ажиллах хvч, мэргэжилтэн зайлшгvй ажиллуулах шаардлага, гvйцэтгэх ажил, vйлчилгээний хэмжээ, хугацаа, vйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар дэлгэрэнгvй тодорхойлсон албан бичиг;

8.2.2. аж ахуйн нэгж, байгууллагын улсын бvртгэлийн болон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний нотариатчаар батлагдсан хуулбар;

8.2.3. гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хvч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ;

8.2.4. гадаадын иргэний гадаад паспортын хуулбар;

8.2.5. гадаадын иргэний мэргэжлийн vнэмлэх, дипломын хуулбар;

8.2.6. хєдєлмєр эрхлvvлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт;

8.2.7. гадаадын иргэн, тvvний гэр бvлийн гишvvдийн талаархи гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны санал;

8.2.8. тухайн байгууллагад гадаадын ажиллах хvч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, хэрэгцээний тухай орон нутгийн хєдєлмєр эрхлэлтийн албаны санал.

8.3. Эрх бvхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хvлээн авч, хянан шалгасны vндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээнд багтаан Монгол Улсад хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл олгоно.

8.4. Хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл нь 1 жил хvртэл хугацаатай байх бєгєєд зєвшєєрлийн хугацааг байгууллагын хvсэлт, гvйцэтгэсэн ажил, vйлчилгээний vр дvн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны vндсэн дээр энэ хуулийн 8.2; 8.3-т заасан шаардлагын дагуу сунгана.

8.5. Хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсад ирvvлсэн байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд бvртгvvлнэ.

8.6. Хєдєлмєр эрхлэх зєвшєєрєлтэй гадаадын иргэн нь байгууллагатай байгуулсан хєдєлмєрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг vндэслэн эрх бvхий байгууллагаас зохих журмын дагуу зєвшєєрєл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

8.7. Монгол Улсад хєдєлмєр эрхлэх зєвшєєрєлтэй бvхий гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хєдєлмєрийн гэрээний vvргээ биелvvлээгvй, гэрээ зєрчсєн, єєр байгууллага, орон нутагт зєвшєєрєлгvй шилжин ажилласан тохиолдолд уг зєвшєєрлийг байгууллагын тодорхойлолтыг vндэслэн холбогдох эрх бvхий байгууллагаас хvчингvй болгож, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд энэ тухай мэдэгдэнэ.

8.8. Гадаадын иргэнд олгох хєдєлмєр эрхлэх зєвшєєрлийн хугацааг холбогдох байгууллагад энэ хуулийн 8.2.1-д заасан албан бичгээр хvсэлт тавьсан єдрєєс эхлэн тооцно.

8.9. Гадаадын иргэнд хєдєлмєр эрхлэх зєвшєєрєл олгох vйлчилгээний журам, хураамжийн хэмжээг хєдєлмєрийн болон санхvvгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн хамтран тогтооно.

9 дvгээр зvйл. Ажлын байрны тєлбєр, тvvний хэмжээ

9.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бvхий ажил, vйлчилгээ эрхлvvлсний тєлєє ажлын байрны тєлбєрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр тєлнє.

9.2. Ажлын байрны тєлбєрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бvрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцvv байна.

9.З. Ажлын байрны тєлбєрийг хєдєлмєр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд тєвлєрvvлж, ажлын байр бий болгох, ажилгvйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна.

9.4. Гадаадын дипломат тєлєєлєгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын суурин тєлєєлєгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэд, тvvнчлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад энэ зvйлд заасан тєлбєр хамаарахгvй.

9.5. Ажлын байрны тєлбєр авах, хєнгєлєлт vзvvлэх, чєлєєлєх журмыг Засгийн газар тогтооно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Бусад зvйл

10 дугаар зvйл. Байгууллага болон гадаадад суугаа дипломат тєлєєлєгчийн газрын vvрэг

10.1. Байгууллага нь гадаадад ажиллах хvч гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хєдєлмєр эрхлvvлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хvч, мэргэжилтний талаархи тайлан, мэдээг батлагдсан маягтын дагуу улирал тутам гаргана. Цуцлагдсан болон сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бvр гаргаж, хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага буюу тvvний эрх олгосон байгууллагад албан ёсоор ирvvлж байна.

10.2. Байгууллага нь гадаадад хєдєлмєр эрхлvvлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хvч, мэргэжилтнийг хєдєлмєрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах vvрэгтэй.

10.3. Тухайн оронд суугаа Элчин сайдын яам, консул, тєлєєлєгчийн газар нь хєдєлмєрийн гэрээгээр ажиллаж, vйлдвэрлэлийн дадлага хийж байгаа монгол иргэд, Монгол Улсад хєдєлмєр эрхлэх гадаадын иргэдийн талаар дараахь vvрэг хvлээнэ:

10.3.1. Монгол Улсын иргэдийг гадаадад хєдєлмєр эрхлvvлэх тухай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавих;

10.3.2. гэрээгээр хєдєлмєр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаар бvртгэл, мэдээлэл хєтєлж, улирал тутам хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад хvргvvлэх;

10.3.3. ажлын байрны нєхцєл, цалин хєлс, нийгмийн хамгааллын байдалтай газар дээр нь танилцаж судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар тухайн орны эрх бvхий байгууллагад хандаж, єєрийн орны иргэдэд дэмжлэг туслалцаа vзvvлэх;

10.3.4. Монгол Улсад орох визийг олгоход гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах гэрээ болон хєдєлмєр эрхлэх зєвшєєрєлтэй эсэхэд хяналт тавих, энэ талаар зєвлєгєє єгєх.

11 дvгээр зvйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

11.1. Энэ хуулийн хэрэгжилтэд хєдєлмєрийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага буюу тvvний эрх олгосон байгууллага, аймаг, нийслэл, дvvргийн Засаг даргын тамгын газар, холбогдох хууль, хяналтын байгууллага хяналт тавина.

12 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

12.1. Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол гэм буруутай этгээдэд дараахь захиргааны шийтгэлийг хєдєлмєрийн улсын байцаагч буюу шvvгч ногдуулна:

12.1.1. энэ хуулийн 6.1, 8.1-д заасныг зєрчиж зєвшєєрєлгvйгээр ажиллах хvч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, ажиллах хvч гадаадад гаргасан бол учруулсан хохирлыг тєлvvлж, гэм буруутай албан тушаалтныг 30000-60000, байгууллагыг 150000-250000 тєгрєгєєр торгох;

12.1.2. энэ хуулийн 9.1-д заасан тєлбєрийг тєлєєгvй бол тєлбєрийг нєхєн тєлvvлж, байгууллагыг 150000-250000 тєгрєгєєр торгох;

12.1.3. энэ хуулийн 10.1-д заасныг зєрчиж, тайлан, мэдээг удаа дараа хугацаанд нь гаргаж хvргvvлээгvй албан тушаалтныг 5000-25000 тєгрєгєєр, байгууллагыг 50000-100000 тєгрєгєєр торгох;

12.1.4. энэ хуулийн 10.2-т заасан иргэдийг эх оронд нь буцаахаас санаатайгаар зайлсхийсэн, тэдэнд зєвшєєрєлгvйгээр хєдєлмєр эрхлэх боломж олгосон албан тушаалтныг 50000-100000 тєгрєгєєр, байгууллагыг 500000-1000000 тєгрєгєєр тус тус торгох.

13 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

13.1. Энэ хуулийг 2001 оны 6 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.