нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 12 дугаар сарын 19-ний єдєр
Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эрх зvйн хувьд баталгаажуулах, тvvнийг эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомж

1. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжоос єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ "Барааны тэмдэг" гэж vйлдвэрлэл, vйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд иргэн єєрийн бараа, vйлчилгээг бусдынхаас ялгах зорилгоор хэрэглэх тодорхой агуулга бvхий vсэг, тоо, дvрс буюу эдгээрийг хосолсон дvрсэн илэрхийллийг;

2/ "хамтын тэмдэг" гэж хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу байгуулагдсан, ижил тєрлийн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн нэгдлийн гишvvд тухайн нэгдлийн хяналтын дор зєвхєн нэгдмэл шинж чанартай бараа, vйлчилгээнд ашиглах барааны тэмдгийг;

З/ "Барааны гарлын газрын нэр" гэж газар зvйн нєхцєл, хvмvvсийн дадал заншилтай шууд холбогдсон онцлог шинж чанартай барааг анх vйлдвэрлэсэн улс, хот, суурин газар, нутгийн газар зvйн нэрийг;

4/ "Аж ахуйн нэгжийн нэр" гэж зохих журмын дагуу байгуулагдсан хуулийн этгээд єєрийн vйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг;

5/ "Бvртгvvлсэн тэмдэг, нэр" гэж Оюуны ємчийн газар зохих журмын дагуу улсын бvртгэлд бvртгэж, гэрчилгээ олгосон барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг;

6/ "Барааны тэмдэг ємчлєгч" гэж бvртгvvлсэн тэмдгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хуульд заасан журмаар олж авсан зохиогчийг;

7/ "Мэдvvлэг" гэж барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгvvлэхийг хvссэн хуулийн этгээд, иргэнээс Оюуны ємчийн газарт гаргаж байгаа єргєдєл, хуульд заасан бусад баримт бичгийг;

8/ "Шvvлт" гэж тухайн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй ижил тєстэй тэмдэг, нэр ємнє нь бvртгvvлсэн, гэрчилгээ олгосон эсэх талаар холбогдох байгууллагын эрх бvхий мэргэжилтний хийх магадлагааг;

9/ "Лиценз" гэж барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч бvртгvvлсэн тэмдэг, нэрийг бусдад ашиглуулахаар Оюуны ємчийн газарт бvртгvvлж єгсєн зєвшєєрлийг;

1О/ "Анхдагч огноо" гэж энэ хуулийн 7 дугаар зvйлийн дагуу барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийг Оюуны ємчийн газарт анх єгсєн он, сар, єдрийг;

11/ "Давамгайлах огноо" гэдэгт барааны тэмдгийг Аж vйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишvvн аль нэг оронд бvртгvvлэхээр єгсєн эсхvл конвенцийн 4 дvгээр зvйлд зааснаар давуу эрх авахыг хvссэн он, сар, єдрийг;

12/ "Барааны тэмдгийн олон улсын ангилал" гэдэгт 1957 оны Ниццийн хэлэлцээрээр баталсан "Барааны тэмдгийн олон улсын ангилал", 197З оны Венийн хэлэлцээрээр баталсан "Барааны тэмдгийн дvрсийн олон улсын ангилал"-ыг.

4 дvгээр зvйл. Барааны тэмдгээр бvртгvvлэх зvйл, тvvнд тавих шаардлага

1. Энэ хуулийн З дугаар зvйлийн 1-д заасан шаардлага хангасан тэмдгийг барааны тэмдгээр бvртгэнэ.

2. Дараахь зvйлийг барааны тэмдэгт тооцохгvй:

1/ юмс, vзэгдлийг бодитой оршин байгаа байдлаар нь илэрхийлсэн vг, дvрс;

2/ нийтэд дэлгэрсэн нэр томъёо, дvрс, геометрийн жирийн дvрс, тоон илэрхийлэл, vл ялгагдах vсэг, тэмдэгт;

3/ барааны vндсэн нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, vнэ, vйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан vг, дvрс;

4/ тєєрєгдєлд оруулж болзошгvй буюу худал зvйл;

5/ газар зvйн нэр, тvvний товчилсон vсэг, газрын зургийг заасан, байрладаг газрыг заасан тэмдгээс бvрдсэн;

6/ vл ялгагдах хэлбэрээр илэрхийлэгдсэн хvний нэр;

7/ vл ялгагдах ердийн газрыг энгийн аргаар илэрхийлсэн.

З. Дараахь тэмдгийг бvртгэхгvй:

1/ Монгол Улсын болон гадаад улсын сvлд, далбаа, олон нийтийн болон олон улсын байгууллагын бvтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдэгтэй ижил буюу тєсєєтэй бол;

2/ нэрд гарсан хvний бvтэн ба товчилсон нэр, хєрєг, зураг, гарын vсгийг тухайн хvн буюу тvvний єв залгамжлагчийн зєвшєєрєлгvйгээр ашигласан бол;

3/ Монгол Улсын тvvхэн хvмvvсийн нэр, зохиомол нэр, хєрєг зураг, тэдгээрт шууд хамаарах тєсєєллийн нэрийг эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр ашигласан бол;

4/ Монгол Улсад зохиогчийн эрх, бvтээгдэхvvний загварын патентаар хамгаалсан vг, дvрсийг зохиогч буюу холбогдох эрх эзэмшигчийн зєвшєєрєлгvйгээр ашигласан бол;

5/ Монгол Улсад бvртгvvлсэн буюу бvртгvvлэхээр мэдvvлсэн нэг тєрлийн бараа, vйлчилгээнд хэрэглэх тэмдэгтэй ижил буюу тєсєєтэй бол;

6/ Монгол Улсад тvгээмэл болсон тэмдэгтэй ижил буюу тєсєєтэй бол;

7/ агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш бол.

4. Барааны гарлын газрын нэрийг зєвхєн хамтын тэмдгээр бvртгэнэ.

5 дугаар зvйл. Аж ахуйн нэгжийн нэр, тvvнийг бvртгэхэд тавих шаардлага

Аж ахуйн нэгж нь єєрийн оноосон нэртэй байх ба тvvнээ ашиглах онцгой эрх эдэлнэ.

2. Аж ахуйн нэгжийн нэр нь тухайн нэрийг улсын бvртгэлд бvртгэж гэрчилгээ олгосноор хvчин тєгєлдєр болно.

З. Аж ахуйн нэгжийн нэрийг дараахь тохиолдолд бvртгэхгvй:

1/ ємнє бvртгvvлсэн аж ахуйн нэгжийн нэртэй давхардсан;

2/ аж ахуйн нэгжийн эрх зvйн байдлыг илэрхийлсэн;

3/ аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу байгуулж, бvртгvvлээгvй;

4/ нэрийг тоогоор илэрхийлсэн.

4. Аж ахуйн нэгжийн нэр товч бєгєєд кирилл vсгээр илэрхийлсэн байна. Хэрэв аж ахуйн нэгж хvсвэл єєрийн нэрийн кирилл vсгээр илэрхийлсэн хэлбэрийг латин vсгээр илэрхийлсэн хэлбэрийн хамт бvртгvvлж болно.

5. Аж ахуйн нэгжийн нэрийн хойно аж ахуйн нэгжийн зохион байгуулалтын хэлбэрийг бичсэн байна.

6. Аж ахуйн нэгжийн нэр нь хоёр ба тvvнээс дээш холбоо vгээр илэрхийлэгдэх бол дараахь байдлаар бичсэн байх шаардлагатай. Yvнд:

1/ хоёр vгээр илэрхийлэгдэх бєгєєд хоёр дахь vг нь гийгvvлэгчээр эхэлсэн бол тvvнийг эхний vгийн араас шууд залгаж бичнэ;

2/ хоёр vгээр илэрхийлэгдэх бєгєєд хоёр дахь vг нь эгшгээр эхэлсэн бол тvvнийг эхний vгийн араас зураас / -/ зурж томоор эхэлж бичнэ;

3/ гурван vгээр илэрхийлэгдэх бєгєєд хоёрдогч vг нь гийгvvлэгчээр эхэлсэн бол нэг, хоёр дахь vгийг шууд залгаж бичих ба гурав дахь vгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг vсгээр эхэлж бичнэ.

4/ гурван vгээр илэрхийлэгдэх бєгєєд хоёр дахь vг нь эгшгээр эхэлсэн бол хоёр, гурав дахь vгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг vсгээр эхэлж бичнэ.

7. Аж ахуйн нэгжийн нэр тодорхой утга илэрхийлэхгvй, товчилсон утга илэрхийлж, дан vсгээр буюу vеэс бvрдэж болох бєгєєд энэ тохиолдолд бvх vсгийг томоор бичнэ. Yсгvvдийг шууд залгуулж бичих ба хооронд нь тэмдэг бичихгvй.

8. Аж ахуйн нэгж нэрээ бvтэн болон єдєр тутмын хэрэглээнд тохиромжтой богино хэлбэрийн аль алинаар бvртгvvлж болох ба нэрийн богино хэлбэрийг барааны тэмдгээр ашиглаж болно. Энэ тохиолдолд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн хувьд хуулийн дагуу бvртгvvлсэн байх шаардлагатай.

6 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаархи Оюуны ємчийн газрын чиг vvрэг

1. Оюуны ємчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэхтэй холбогдсон дараахь чиг vvргийг хэрэгжvvлнэ:

1/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийг хvлээн авч, хянан шийдвэрлэх;

2/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэж гэрчилгээ олгох;

3/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаархи маргааныг шvvх шийдвэрлэхэд лавлагаа гаргаж єгєх;

4/ хуулиар харьяалуулсан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх;

5/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний загварыг тогтоох;

6/ барааны тэмдэг, тvvнтэй холбоотой гэрээ, аж ахуйн нэгжийн нэрийн улсын нэгдсэн бvртгэл хєтлєх, мэдээллийн нэгдсэн сан бvрдvvлэх, тэдгээртэй холбоотой мэдээллийг хэвлэн нийтлэх;

7/ хуульд заасан vндэслэл, журмын дагуу аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдгийг хvчингvйд тооцох;

8/ Патентийн тухай хуулийн 5 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 8, 1О, 11, 13, 15, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан чиг vvрэг.

2. Оюуны ємчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй холбоотой бvтээлийн vнэлгээг зохиогчийн хvсэлтээр тогтоож болно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэх, гэрчилгээ олгох

7 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлэг гаргах

1. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгvvлэх хvсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийг Оюуны ємчийн газарт гаргана.

2. Барааны тэмдгийн мэдvvлэг нь єргєдєл, барааны тэмдгийн 1О хувь дvрсээс бvрдэнэ.

З. Аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлэг нь єргєдєл, аж ахуйн нэгжийн нэрийн томруулсан бичилт, аж ахуйн нэгжийн улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбараас бvрдэнэ.

4. Єргєдєлд мэдvvлэг гаргагч болон тvvний итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн овог, нэр, хаяг, харьяалал, мэдvvлэг гаргасан он, сар, єдєр, дугаар, мэдvvлэг гаргагчийн эрхэлдэг vйл ажиллагаа, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгvvлэх хvсэлт, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн дvрслэлийг тусгасан байна.

5. Мэдvvлэг гаргагч єнгєтэй болон эзлэхvvний хэлбэр бvхий тэмдэг, хамтын тэмдэг бvртгvvлэх бол энэ тухай єргєдєлдєє мэдэгдэж, уг тэмдгийг хэрэглэх журмын хуулбарыг мэдvvлэгт хавсаргана.

6. Мэдvvлэг гаргагч барааны гарлын газрын нэрийг бvртгvvлэх бол энэ тухай єргєдєлдєє мэдэгдэж, уг нэр нь барааны гарлын газрын нэр мєн болох, мэдvvлэг гаргагч єєрєє уг нэрийг хэрэглэх эрхтэйг нотолсон баримтыг мэдvvлэгт хавсаргана.

7. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр нь кирилл, латинаас єєр vсгийн тэмдгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийг латин vсгийн хэлбэрт оруулан мэдvvлгийн хамт ирvvлнэ.

8. Барааны тэмдгийн мэдvvлэг нь бараа, vйлчилгээний олон улсын нэг буюу хэд хэдэн ангилалд хамаарч болно.

9. Мэдvvлэг гаргагч аж ахуйн нэгжийн нэрийг улсын бvртгэлд бvртгvvлэхээс ємнє сонгосон нэр нь улсын бvртгэлд ємнє нь бvртгvvлсэн нэртэй давхардсан эсэхийг шалгуулж болно.

1О. Аж ахуйн нэгжийн сонгосон нэр нь урьд бvртгvvлсэн, хуулийн этгээдийн нэрээс зєвхєн тєрлийн ялгах тэмдэг, тоо, vсэг болон аж ахуйн нэгжийн хэлбэр заасан vгээр ялгагдаж байвал тэрхvv оноосон нэрийг давхардаж байна гэж vзэж бvртгэхгvй.

11. Монгол Улсын Патентийн тухай хуулийн 6 дугаар зvйлийн 6,7,8 дахь хэсгийн заалт энд мєн хамаарна.

8 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийн анхдагч огноог тогтоох

1. Оюуны ємчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийг хvлээн авсан єдрєєс хойш 2О хоногийн дотор тvvний бvрдлийг хянаж, энэ хуулийн 4, 5 дугаар зvйлд заасан шаардлага хангасан бол мэдvvлгийг хvлээн авсан єдрєєр анхдагч огноог тооцно.

2. Оюуны ємчийн газар мэдvvлгийг энэ хуулийн 4,5 дугаар зvйлд заасан шаардлага хангаагvй гэж vзвэл 2 сарын дотор холбогдох нэмэлт, засвар хийхийг мэдэгдэж, мэдvvлэг гаргагчид буцаана. Энэ хугацаанд мэдvvлэг гаргагч нэмэлт, засварыг хийж мэдvvлгийг ирvvлбэл Оюуны ємчийн газар мэдvvлгийг анх хvлээн авсан єдрєєр тvvний анхдагч огноог тооцно.

3. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд нэмэлт, засвар хийж мэдvvлгийг ирvvлээгvй бол тухайн мэдvvлгийг Оюуны ємчийн газар хvлээн авсанд тооцохгvй.

4. Барааны тэмдэг бvртгvvлэхээр хvсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд тухайн барааг дор дурдсан vзэсгэлэнгийн аль нэгэнд тавьснаас хойш 6 сарын дотор мэдvvлэг гаргасан бол анхдагч огноог барааг vзэсгэлэнд тавьсан єдрєєр тооцно:

1/ тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны эрх бvхий байгууллагын зохион байгуулсан vзэсгэлэн;

2/ тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны эрх бvхий байгууллагаас олгосон зєвшєєрлєєр зохион байгуулсан vзэсгэлэн;

3/ гадаад оронд зохион байгуулсан vзэсгэлэн;

4/ Парисын конвенцийн гишvvн аль нэг орны нутаг дэвсгэр дээр тухайн улсын Засгийн газар болон тvvний зєвшєєрлєєр зохион байгуулсан олон улсын vзэсгэлэн.

9 дvгээр зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлэгт шvvлт хийх

1. Оюуны ємчийн газар нь мэдvvлгийг шаардлага хангасан гэж vзвэл тухайн тэмдэг энэ хуулийн дагуу барааны тэмдэг байж болох эсэх, бvртгэж болох эсэх, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэж болох эсэхэд шvvлт хийнэ.

2. Шvvлт хийх явцад мэдvvлэг гаргагч барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг єєрчлєх болон бараа, vйлчилгээний нэрийн жагсаалтад нэмэлт хийхээс бусад єєрчлєлтийг мэдvvлэгтээ хийж болно. Бараа, vйлчилгээний нэрийн жагсаалтад нэмэлт хийх бол шинэ мэдvvлэг гаргана.

3. Шvvлт хийх явцад мэдvvлэг гаргагч бараа, vйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах мэдvvлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

4. Шvvлт хийх явцад мэдvvлэг гаргагч мэдvvлгээсээ татгалзаж болно. Энэ тохиолдолд мэдvvлэг гаргагч тухайн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаар дахин мэдvvлэг гаргах эрхгvй болно.

5. Мэдvvлгийг хvчингvй болгосон буюу бvртгэхээс татгалзсан тухай хамгийн сvvлд шинжээч эсхvл шvvх шийдвэр гаргасан бол ємнє нь ийм мэдvvлэг гаргаагvйд тооцно.

6. Оюуны ємчийн газар нь мэдvvлгийн анхдагч огнооноос хойш 6 сарын дотор шvvлтийн дvгнэлтэд vндэслэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэх эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж vзвэл Оюуны ємчийн газар энэ хугацааг 6 сар хvртэл хугацаагаар сунгаж болно.

1О дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэх, гэрчилгээ олгох

1. Оюуны ємчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэх шийдвэр гаргавал уг тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг улсын бvртгэлд бvртгэж, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгон, мэдvvлгийг нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн санд хадгална. Оюуны ємчийн газар бvртгэсэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлгийг гэрчилгээний хvчинтэй байх хугацаа нь дууссанаас хойш 1О жилийн хугацаанд хадгална.

2. Барааны тэмдгийн гэрчилгээнд барааны тэмдэг ємчлєгчийн овог, нэр, хаяг, эрхэлдэг vйл ажиллагаа, барааны тэмдгийн гол шинж, гэрчилгээ олгох тухай шийдвэрийн дугаар, огноо, мэдvvлгийн анхдагч огноо, гэрчилгээ хvчинтэй байх хугацааг зааж тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишvvн гарын vсэг зурж, тамга дарна.

3. Аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээнд аж ахуйн нэгжийн нэр, vйл ажиллагааны онцлог, гэрчилгээ олгож байгаа байгууллагын шийдвэр, анхдагч огноо, гэрчилгээ хvчинтэй байх хугацааг зааж, тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишvvн гарын vсэг зурж, тамга дарна.

4. Оюуны ємчийн газар, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэхээс татгалзсан шийдвэр гаргавал мэдvvлэг, шvvлтийн дvгнэлтийн хуулбарыг уг шийдвэр гарсан єдрєєс хойш З0 хоногийн дотор мэдvvлэг гаргагчид хvргvvлнэ. Мэдvvлэг гаргагч уг шийдвэрийг эс зєвшєєрвєл бvртгэхээс татгалзсан тухай шийдвэр хvлээн авснаас хойш З0 хоногийн дотор гомдлоо шvvхэд гаргаж болно.

5. Оюуны ємчийн газар бvртгэсэн тэмдгийн ном зvй, зураг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хэвлэлд нийтэлнэ.

11 дvгээр зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хvчинтэй байх хугацаа, тvvнийг сунгах

1. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ нь тvvнийг олгосон огнооноос эхлэн 1О жилийн хугацаанд хvчинтэй байна.

2. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хvчинтэй байх хугацааг эзэмшигчийн єргєдлийг vндэслэн тухай бvр 10 жилээр сунгаж болно.

З. Гэрчилгээний хvчинтэй байх хугацааг сунгуулах тухай єргєдлийг тухайн гэрчилгээ хvчинтэй байх сvvлчийн нэг жилд багтаан Оюуны ємчийн газарт гаргана. Єргєдлийг гэрчилгээ хvчинтэй байх хугацаанд гаргаагvй бол гэрчилгээ хvчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор гаргаж болно.

4. Гэрчилгээний хvчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, бараа, vйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгvй.

5. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн ємчлєгчийн нэр, хаяг єєрчлєгдвєл ийнхvv єєрчлєлт орсон єдрєєс хойш 6 сарын дотор Оюуны ємчийн газарт бичгээр мэдэгдэнэ. Оюуны ємчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хvчинтэй байх хугацаа сунгах тухай шийдвэр гаргасан, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн улсын бvртгэлд єєрчлєлт оруулсан тухай бvр хэвлэлд нийтэлнэ.

12 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хураамж

1. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгох, гэрчилгээний хvчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хувь хэмжээгээр хураамж тєлнє.

2. Хураамжийг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээ олгох, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хvчинтэй байх хугацааг сунгах тухай шийдвэр гарсан єдрєєс хойш З сарын дотор тєлнє.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ємчлєгчийн эрх, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах

1З дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ємчлєгчийн эрх

1. Бvртгvvлсэн тэмдэг, нэр нь ємчлєгчдєє тухайн тэмдэг, нэрийн хувьд онцгой эрх олгоно.

2. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ємчлєгч дараахь эрхтэй:

1/ єєрийн бараа, vйлчилгээнд бvртгvvлсэн тэмдэг, нэр ашиглах;

2/ бvртгvvлсэн тэмдэг, нэрээ ємчлєх / эзэмших, ашиглах, захиран зарцуулах/;

3/ бvртгvvлсэн тэмдэг, нэрийг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулах;

4/ барааны тэмдгийг бусдад шилжvvлэх;

5/ бvртгvvлсэн тэмдэг, нэрийн талаар Оюуны ємчийн газраас лавлагаа, нотолгоо гаргуулж авах;

6/ бvртгvvлсэн тэмдэг, нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглаж эрхийг нь зєрчсєн бол уг vйлдлийг таслан зогсоох, зєрчигдсєн эрхээ хамгаалуулахаар шаардах;

7/ бvртгvvлсэн тэмдэг, нэртэй ижил тєсєєтэй тэмдэг, нэрийг бусад этгээд ашиглахыг зогсоох, учруулсан хохирлыг арилгуулахыг шаардах.

14 дvгээр зvйл. Барааны тэмдгийг ашиглах

1. Дараахь vйлдлийг барааны тэмдэг ашигласан гэж vзнэ:

1/ барааны тэмдгийг бараа, тvvний сав баглаа, боодол, vйлчилгээнд хэрэглэх;

2/ барааны тэмдэг бvхий барааг нийлvvлэх, худалдаанд гаргах буюу энэ зорилгоор хадгалах, vйлчилгээ vзvvлэх;

3/ барааны тэмдэг бvхий барааг хилээр гаргах, оруулах;

4/ барааны тэмдгийг албан бичиг буюу бусад баримт, сурталчилгаанд ашиглах;

5/ барааны тэмдэг эзэмшигч барааны тэмдэг нь бvртгvvлснийг илэрхийлэх дугуй хvрээтэй "R" гэсэн латин vсэг бvхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

2. Бvртгvvлсэн тэмдэгтэй ижил буюу тєсєєтэй тэмдгийг бусад этгээд уг барааны тэмдэг ємчлєгчийн зєвшєєрєлгvйгээр ижил тєрлийн бараа, vйлчилгээнд ашиглавал ємчлєгчийн эрхийг зєрчсєн гэж vзнэ.

З. Бvртгvvлсэн тэмдгийг дараахь байдлаар ашиглавал барааны тэмдэг ємчлєгчийн эрхийг зєрчсєн гэж vзэхгvй:

1/ барааны тэмдгийг ємчлєгч єєрєє эсхvл тvvний зєвшєєрєлтэйгээр бусад этгээд энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрээр тус улсад ашиглах;

2/ барааны тэмдэг ємчлєгч єєрєє эсхvл тvvний зєвшєєрєлтэйгээр бусад этгээд барааны тэмдэг бvхий барааг нэгэнт тус улсын зах зээлд гаргасан бол энэ бараатай холбогдуулж уг тэмдгийг ашиглах.

15 дугаар зvйл. Аж ахуйн нэгжийн нэрийг ашиглах

1. Хуулийн этгээд иргэний гvйлгээнд оролцохдоо аж ахуйн нэгжийн нэрийг бараа, сав, баглаа, сурталчилгаа, танилцуулга, албан ёсны баримт бичиг, маягт, vзэсгэлэн худалдаанд єєрийн барааг vзvvлэн сурталчлахад ашиглана.

2. Аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгээр ашиглаж болно. Аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдэг хоёр хоорондоо зєрчилдєх тохиолдолд барааны тэмдэг нь хvчинтэй байна.

16 дугаар зvйл. Барааны тэмдгийг бусдад шилжvvлэх, барааны тэмдэг ємчлєх эрх дуусгавар болох

1. Барааны тэмдэг ємчлєгч нь єв залгамжлал болон бусад аргаар барааны тэмдэг эзэмших эрхээ бvрэн буюу хэсэгчилсэн байдлаар бусдад шилжvvлж болно.

2. Барааны тэмдэг эзэмших эрхийг гэрээ байгуулсны vндсэн дээр шилжvvлнэ. Гэрээг бичгээр vйлдэж, хоёр тал гарын vсэг зурж баталгаажуулах бєгєєд талууд хvсвэл гэрээг нотариатаар гэрчлvvлж болно.

3. Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжvvлэх гэрээг Оюуны ємчийн газарт бvртгvvлнэ.

4. Бараа, vйлчилгээний тєрєл, vvсвэр, гарал, чанар, зориулалт, бараа vйлдвэрлэсэн газрын нэр, аргын талаар хэрэглэгчдийг тєєрєгдєлд оруулж болзошгvй тохиолдолд барааны тэмдэг эзэмших эрхийг шилжvvлж болохгvй.

Барааны тэмдэг ємчлєх эрх дараахь vндэслэлээр дуусгавар болно:

1/ хууль буюу гэрээгээр бусдад бvрэн шилжvvлэх;

2/ хуульд заасан vндэслэлээр ємчлєх эрхээ алдах;

3/ ємчлєгч нь нас барах, нас барсан гэж зарлагдах;

4/ хуулийн этгээд татан буугдах;

5/ хуульд заасан бусад vндэслэл.

17 дугаар зvйл. Аж ахуйн нэгжийн нэрийг шилжvvлэх

Аж ахуйн нэгжийн нэрийг ашиглах онцгой эрхийг хуулийн этгээдийг єєрчлєн зохион байгуулж, бvхэлд нь бусдын ємчлєлд шилжvvлснээс бусад тохиолдолд бусдад шилжvvлэхийг хориглоно.

18 дугаар зvйл. Лицензийн гэрээ

1. Сонирхогч этгээд барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг тvvний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулан ашиглана. Лицензийн гэрээг бичгээр vйлдэж, хоёр тал гарын vсэг зурна. Аж ахуйн нэгжийн нэрийг лицензийн гэрээгээр ашиглуулах тохиолдолд хэрэглэгчийг тєєрєгдєлд оруулахгvй байх арга хэмжээг талууд урьдчилан тохиролцоно.

2. Лицензийн гэрээнд дараахь зvйлийг харилцан тохиролцож заасан байна:

1/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ашиглах хэлбэр, хvрээ, хугацаа, холбогдох бараа, vйлчилгээнд тавих чанарын шаардлага, чанарын хяналт;

2/ талуудын эрх, vvрэг;

3/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ашигласны тєлєє тєлєх тєлбєрийн хэмжээ, тvvнийг тєлєх журам;

4/ лицензийн гэрээний vйлчлэх нутаг дэвсгэрийн хvрээ.

3. Лицензийн гэрээг Оюуны ємчийн газарт бvртгvvлнэ.

4. Хамтын тэмдэг, барааны гарлын газрын нэрийг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулж болохгvй.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ.

Бусад зvйл

19 дvгээр зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хvчингvй болгох, хvчингvйд тооцох

1. Сонирхогч этгээд энэ хуулийн З дугаар зvйлийн 1, шаардлагатай бол мєн зvйлийн 2 буюу З дахь хэсэг, 4 дvгээр зvйлийн 1, 2, З дахь хэсэгт заасныг зєрчиж барааны тэмдгийг, энэ хуулийн 5 дугаар зvйлийн З-7 дахь заалтыг зєрчиж аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэсэн гэж vзвэл уг тэмдэг, нэрийн гэрчилгээг хvчингvй болгох тухай хvсэлтээ шvvхэд гаргаж болно.

2. Энэ хуулийн 4 дvгээр зvйлийн З дахь хэсгийн 4, 5, 6 дахь заалтыг зєрчиж барааны тэмдгийг бvртгэсэн гэж vзвэл барааны тэмдгийг бvртгэсэн єдрєєс хойш 5 жилийн дотор уг гэрчилгээг хvчингvй болгох тухай сонирхогч этгээд шvvхэд єргєдєл гаргаж болно.

З. Шvvх шалгаж vзээд vндэслэлтэй гэж vзвэл барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн бvртгэлийг хvчингvй болгох тухай шийдвэр гаргаж энэ тухай Оюуны ємчийн газарт бичгээр мэдэгдэнэ.

4. Оюуны ємчийн газар дараахь тохиолдолд ємнє бvртгэсэн барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хvчингvйд тооцно:

1/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээний хvчинтэй байх хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор хугацаа сунгуулах єргєдєл гаргаагvй;

2/ энэ хуулийн 12 дугаар зvйлд заасан хураамжийг хугацаанд нь тєлєєгvй;

3/ барааны тэмдэг ємчлєгч, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч бvртгvvлсэн тэмдэг, нэрээ эзэмших эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;

4/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан бєгєєд уг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг эзэмших эрхийг єєр этгээдэд шилжvvлээгvй буюу лицензийн гэрээгээр ашиглуулаагvй;

5/ барааны тэмдэг ємчлєгч, аж ахуйн нэгжийн нэр эзэмшигч хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр барааны тэмдгийг бvртгэсэн єдрєєс хойш 5, аж ахуйн нэгжийн нэрийг бvртгэсэн єдрєєс хойш З жилийн турш ашиглаагvй.

5. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хvчингvйд тооцсон шийдвэрийг эс зєвшєєрвєл сонирхогч этгээд энэ тухай гомдлоо шийдвэрийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор шvvхэд гаргах эрхтэй.

6. Сонирхогч этгээд энэ зvйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалттай холбогдуулан тухайн барааны тэмдгийн гэрчилгээг хvчингvй болгох тухай єргєдлийг Оюуны ємчийн газарт гаргаж болно.

7. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн гэрчилгээг хvчингvй болгосон тохиолдолд Оюуны ємчийн газар барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн улсын бvртгэлд зохих єєрчлєлт оруулж, энэ тухай хэвлэлд нийтэлнэ.

20 дугаар зvйл. Гомдол, маргааныг шийдвэрлэх

1. Оюуны ємчийн газар нь барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн талаар гарсан дараахь гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ:

1/ барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн мэдvvлэгт шvvлт хийх;

2/ анхдагч ба давамгайлах огноо тогтоох талаар;

3/ зохиогч байх эрхийн тухай.

2. Оюуны ємчийн газар гомдол, маргааны єргєдлийг хvлээж авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэн хариу мэдэгдэх vvрэгтэй.

З. Маргааныг хянан шийдвэрлэсэн Оюуны ємчийн газрын шийдвэрийг эс зєвшєєрвєл маргагч талууд шийдвэрийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.

4. Оюуны ємчийн газарт хуулиар харьяалуулснаас бусад гомдол, маргааныг шvvх хvлээн авч шийдвэрлэнэ.

21 дvгээр зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжийг зєрчсєнд хvлээлгэх хариуцлага

1. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч зєрчил гаргасан иргэнийг 2000-50000 хvртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 10000-250000 хvртэл тєгрєгєєр тус тус торгож, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласнаас олсон орлогыг барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ємчлєгчид олгох буюу барааг худалдсанаас олсон орлогыг улсын орлого болгож vйлдвэрлэл, vйлчилгээг зогсооно.

2. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ємчлєгчийн эрхийг зєрчсєн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.

22 дугаар зvйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн тухай хуулийг дагаж мєрдєх

Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль батлахаас ємнє барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэртэй холбогдон гарсан харилцааны тухайд талуудын ашиг сонирхолд хохирол учруулахгvйгээр байвал урьд мєрдєгдєж байсан журмыг шvvх хэрэглэж болно.

23 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

Энэ хууль 1997 оны О2 дугаар сарын О1-ний єдрєєс хvчин тєгєлдєр болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.