нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 2 дугаар сарын 1-ний єдєр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗЄВШЄЄРЛИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

1дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хvний эрvvл мэнд, хvрээлэн байгаа орчин, улс орны аюулгvй байдалд хохирол учруулж болзошгvй, тодорхой нєхцєл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим vйл ажиллагааг эрхлэхэд тусгай зєвшєєрєл олгох, тvдгэлзvvлэх, хvчингvй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль тогтоомж

2.1. Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

2.3. Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зєвшєєрлийг Газрын тухай1, Газрын хэвлийн тухай2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай3, Байгалийн ургамлын тухай4, Ан агнуурын тухай5, Амьтны аймгийн тухай6, Ойн тухай7, Усны тухай8 хуулиар тус тус зохицуулна.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1." аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрєл" /цаашид "тусгай зєвшєєрєл" гэх/ –гэж тодорхой тєрлийн аж ахуйн vйл ажиллагааг тогтоосон хугацаа, нєхцєл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бvхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

3.1.2. "тусгай зєвшєєрєл эзэмшигч " гэж тодорхой тєрлийн vйл ажиллагаа эрхлэхээр эрх бvхий байгууллагаас тусгай зєвшєєрєл авсан этгээдийг.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ТУСГАЙ ЗЄВШЄЄРЛИЙГ ОЛГОХ, ТYДГЭЛЗYYЛЭХ, ХYЧИНГYЙ БОЛГОХ

4 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрлийн агуулга

4.1. Тусгай зєвшєєрєлд дор дурдсан зvйлийг тусгана:

4.1.1. тусгай зєвшєєрлийг олгосон байгууллагын нэр;

4.1.2. тусгай зєвшєєрєл эзэмшигчийн нэр, хаяг;

4.1.3. эрхлэх аж ахуйн vйл ажиллагааны тєрєл;

4.1.4. тусгай зєвшєєрлийн хугацаа;

4.1.5. тусгай зєвшєєрлєєр эрхлэх аж ахуйн vйл ажиллагаанд тавих

нєхцєл, шаардлага;

4.1.6. тусгай зєвшєєрлийн дугаар, олгосон он, сар, єдєр;

4.1.7. тусгай зєвшєєрєл олгосон байгууллагын эрх бvхий албан тушаалтны гарын vсэг, тамга /тэмдэг/.

5 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийн vйлчлэх хvрээ

5.1. Тусгай зєвшєєрєл шаардах аж ахуйн vйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.

5.2. Тусгай зєвшєєрєл шаардахаас бусад тєрлийн аж ахуйн vйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцvvлэн, зєвхєн бvртгэх байгууллагад бvртгvvлсний vндсэн дээр чєлєєтэй эрхэлж болно.

5.3. Тусгай зєвшєєрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжvvлж vл болно.

6 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийн хугацаа, тvvнийг сунгах

6.1. Хуульд єєрєєр заагаагvй бол тусгай зєвшєєрлийг 3 жилээс доошгvй хугацаагаар олгоно.

6.2. Тусгай зєвшєєрлийг хуульд єєрєєр заагаагvй бол анх олгосон хугацаанаас нь доошгvй хугацаагаар сунгаж болно.

6.3. Хэрэв хуульд єєрєєр заагаагvй, энэ хуулийн 13.1-д заасан нєхцєл байдал илрээгvй тохиолдолд зєвхєн зєвшєєрєл эзэмшигчийн єргєдлийг vндэслэн 3 хоногийн дотор тусгай зєвшєєрлийн хугацааг сунгана.

6.4. Тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг зєрчсєн тохиолдолд тусгай зєвшєєрлийн хугацааг сунгахгvй.

7 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл олгох журам

7.1. Энэ хуулийн 15 дугаар зvйлд заасан тусгай зєвшєєрлийг хуульд єєрєєр заагаагvй бол тєрийн захиргааны холбогдох тєв байгууллага олгоно.

7.2. Бvх тєрлийн хvнсний vйлдвэрлэл, нийтийн хоолны vйлчилгээг vйлдвэрлэлийн нєхцєл, технологийн ажиллагаа, бvтээгдэхvvнийхээ дээжийг зохих хяналтын байгууллагад шалгуулж, зєвшєєрєл авсны vндсэн дээр эрхэлнэ.

7.3. Тухайн тєрлийн аж ахуйн vйл ажиллагаанд хамаарах тусгай зєвшєєрєлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.

7.4. Эрх бvхий байгууллага шаардлагатай гэж vзвэл сонгон шалгаруулалтын vндсэн дээр тусгай зєвшєєрєл олгож болно.

8 дугаар зvйл. Хориглох аж ахуйн vйл ажиллагаа

8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь тєрлийн аж ахуйн vйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

8.1.1. хар тамхи, мансууруулах бодис vйлдвэрлэх, импортлох, худалдах;

8.1.2. садар самуун явдлыг зохион байгуулах, тvvнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;

8.1.3. казиногийн vйл ажиллагаа эрхлэх;

8.1.4. олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох vйл ажиллагаа.

9 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл олгоход баримтлах зарчим, шаардлага

9.1. Эрх бvхий байгууллага тусгай зєвшєєрєл олгохдоо дараахь зарчмыг баримтална:

9.1.1. улс орныг батлан хамгаалах болон аюулгvй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

9.1.2. аж ахуй эрхлэх таатай орчныг бvрдvvлэх;

9.1.3. ил тод, шуурхай байх ;

9.1.4. зєвхєн хуульд заасан тохиолдолд тусгай зєвшєєрєл олгох .

10 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл олгох байгууллагын эрх

10.1. Тусгай зєвшєєрєл олгох эрх бvхий байгууллага нь дараахь эрхтэй :

10.1.1. хуульд заасан нєхцєл, журмын дагуу тусгай зєвшєєрєл олгох;

10.1.2. тусгай зєвшєєрлийг бvртгэх;

10.1.3. тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг биелvvлж байгаад хяналт тавих;

10.1.4. тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх, сэргээх;

10.1.5. тусгай зєвшєєрлийг сунгах, хvчингvй болгох.

11 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл авахад бvрдvvлэх баримт бичиг

11.1. Тусгай зєвшєєрєл хvсэгч дараахь бичиг баримтыг бvрдvvлнэ :

11.1.1. тусгай зєвшєєрєл хvссэн єргєдєл /эрхлэх vйлдвэрлэл, vйлчилгээний тєрєл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2. тусгай зєвшєєрєл хvсэгч нь хуулийн этгээд бол улсын бvртгэлийн гэрчилгээ;

11.1.3. тусгай зєвшєєрєл хvсэгч нь иргэн бол иргэний vнэмлэхийн нотариатчаар гэрчлvvлсэн хуулбар;

11.1.4. улсын тэмдэгтийн хураамж тєлсєн баримт;

11.1.5. тухайн vйлдвэрлэл, vйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

11.1.6. энэ хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.11.2; 15.12.1-15.12.6-д. заасан аж ахуйн vйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.

11.2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, тєлбєр, хураамж шаардаж болохгvй.

12 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл олгох

12.1. Тусгай зєвшєєрєл олгох эрх бvхий байгууллага нь тусгай зєвшєєрєл хvссэн єргєдєл, холбогдох бусад баримт бичгийг хянан vзэж, тусгай зєвшєєрєл олгох эсэх тухай асуудлыг хуульд єєрєєр заагаагvй бол єргєдєл хvлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

12.2. Тусгай зєвшєєрєл олгохоос татгалзсан бол татгалзсан vндэслэлийг зааж бичгээр хариу єгнє.

12.3. Тусгай зєвшєєрєл олгох эрх бvхий байгууллага нь шаардлагатай бол єргєдєл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

12.4. Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд єргєдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.

13 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлэх

13.1. Тусгай зєвшєєрлийн хугацаа, нєхцєл, шаардлагыг зєрчсєн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дvгнэлтийг vндэслэн тусгай зєвшєєрлийг олгосон байгууллага тvvнийг 3 сар хvртэл хугацаагаар тvдгэлзvvлж болно.

13.2. Тусгай зєвшєєрлийг олгосон эрх бvхий байгууллага нь тvдгэлзvvлсэн шийдвэрийн талаар тусгай зєвшєєрєл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

13.3. Тусгай зєвшєєрлийг олгосон байгууллага нь тусгай зєвшєєрлийн vйлчлэлийг тvдгэлзvvлсэн нєхцєл арилсан тохиолдолд уул зєвшєєрлийг сэргээнэ.

14 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох

14.1. Тусгай зєвшєєрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зєвшєєрлийг хvчингvй болгоно:

14.1.1. тусгай зєвшєєрєл эзэмшигч хvсэлт гаргасан;

14.1.2. хуулийн этгээд татан буугдсан;

14.1.3. тусгай зєвшєєрлийг авахдаа хуурамч бичиг баримт бvрдvvлсэн нь тогтоогдсон ;

14.1.4. тусгай зєвшєєрлийн нєхцєл, шаардлагыг удаа дараа зєрчсєн;

14.1.5. тусгай зєвшєєрлийг тvдгэлзvvлсэн хугацаанд зєрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелvvлээгvй.

14.2. Тусгай зєвшєєрлийг хvчингvй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зєвшєєрєл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зєвшєєрєл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

15 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєлтэйгээр эрхлэх аж ахуйн vйл ажиллагааны тєрєл

15.1. Энэ зvйлд заасан vйл ажиллагааг тусгай зєвшєєрєлтэйгээр эрхэлнэ.

15.2. Банкны vйл ажиллагааны чиглэлээр:

15.2.1. банк байгуулах, банкны vйл ажиллагаа эрхлэх.

15.3. Yнэт цаастай холбоотой аж ахуйн vйл ажиллагааны чиглэлээр:

15.3.1. андеррайтер, брокер, дилер, хєрєнгийн бирж, тvvнчлэн vнэт цаасны тєлбєр тооцооны болон хадгаламжийн vйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, хєрєнгє оруулалтын сан vнэт цаасны зах зээлд мэргэжлийн vйл ажиллагаа явуулах;

15.3.2. компани vнэт цаасыг нийтэд санал болгон худалдах.

15.4. Санхvv, эдийн засгийн чиглэлээр:

15.4.1. нийгмийн болон арилжааны даатгалын vйл ажиллагаа эрхлэх;

15.4.2. аудитын vйл ажиллагаа эрхлэх;

15.4.3. vнэт цаас vйлдвэрлэх;

15.4.4. эд мєнгєний хонжворт сугалаа гаргах.

15.4.5. татваргvй барааны дэлгvvр ажиллуулах;

15.4.6. гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн vйлчилгээ эрхлэх;

15.4.7. гаалийн зуучлагчийн vйл ажиллагаа эрхлэх;

15.4.8. гаалийн баталгаат агуулахын vйл ажиллагаа эрхлэх.

15.5. Хууль зvй, дотоод хэргийн чиглэлээр:

15.5.1. хєрєнгийн vнэлгээ хийх ;

15.5.2. шvvх, хэрэг бvртгэх, мєрдєн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх;

15.5.3. ємгєєллийн vйл ажиллагаа эрхлэх;

15.5.4. нотариатын vйл ажиллагаа эрхлэх;

15.5.5. Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Тєрийн мэдээллээс бусад/ хэвлэх;

15.5.6. тээврийн хэрэгслийн улсын дугаар vйлдвэрлэх;

15.5.7. тєлбєрт таавар, бооцоот тоглоомын vйл ажиллагаа явуулах;

15.5.8. галт зэвсэг vйлдвэрлэх, худалдах;

15.5.9. зохиогчийн эрхэд хамаарах бvтээлийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр ажиллах;

15.5.10. патентийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр ажиллах.

15.6. Байгаль орчны чиглэлээр:

15.6.1. озон задалдаг бодис, тvvнийг агуулсан бvтээгдэхvvнийг импортлох, худалдах, ашиглах;

15.6.2. байгаль орчин буюу хvний эрvvл мэндэд онцгой аюултай хорт хог хаягдал бvхий vйлдвэрлэл эрхлэх;

15.6.3. химийн онцгой хорт бодис vйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглах, устгах;

15.6.4. газрын кадастрын судалгаа хийх;

15.6.5. стандартаар хvлцэх хэмжээг нь тогтоогоогvй бохирдуулах бодис агаарт гаргах;

15.6.6. байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vнэлгээ хийх.

15.7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр:

15.7.1. их сургууль, коллеж, техникийн болон мэргэжлийн сургууль байгуулах;

15.7.2. магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;

15.7.3. тvvх, соёлын хосгvй vнэт, vнэт дурсгалт зvйлсийг улсын хилээр нэвтрvvлэх;

15.7.4. дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах.

15.8. Дэд бvтцийн чиглэлээр:

15.8.1. цємийн эрчим хvчний нєєцєєр ажиллах эх vvсвэр барьж байгуулах, ажиллуулах;

15.8.2. тємєр замын шугам барих;

15.8.3. эрчим хvчний эх vvсвэр, шугам сvлжээ барьж байгуулах;

15.8.4. эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, тvгээх, хангах, борлуулах vйл ажиллагаа эрхлэх;

15.8.5. иргэний нисэхийн vйл ажиллагаа эрхлэх;

15.8.6. тємєр замын тээврийн vйлчилгээ эрхлэх;

15.8.7. харилцаа холбооны vйлчилгээний сvлжээ байгуулах, тvvний ашиглалт, vйлчилгээ эрхлэх;

15.8.8. автозам, замын байгууламжийг барих, засварлах ;

15.8.9. автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын vзлэг хийх ажил эрхлэх;

15.8.10. барилга байгууламжийн зураг тєсєл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх;

15.8.11. улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн vйлчилгээ эрхлэх;

15.8.12. нууцын зэрэглэлтэй байр зvйн зураг, тоон мэдээллийг хэвлэх;

15.8.13. кадастрын зураглал хийх;

15.8.14. цахилгаан шат, єргєх краны угсралт, засвар vйлчилгээ эрхлэх;

15.8.15. зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, vйлчилгээ эрхлэх;

15.8.16. нийтийн аж ахуйн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэх;

15.8.17. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

15.8.18. шингэрvvлсэн шатдаг хийн vйлчилгээ эрхлэх;

15.8.19. иргэний агаарын хєлгийг бvтээх, тvvнд єєрчлєлт сайжруулалт хийх;

15.8.20. дээд зэрэглэлийн зочид буудлын vйл ажиллагаа эрхлэх.

15.9. Нийгмийн хамгаалал, хєдєлмєр эрхлэлтийн чиглэлээр:

15.9.1. гадаадад ажиллах хvч гаргах, гадаадаас ажиллах хvч авах, хєдєлмєр эрхлvvлэх талаар иргэдэд зуучлах vйлчилгээ эрхлэх.

15.10. Yйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:

15.10.1. одон, медаль, тамга, тэмдэг vйлдвэрлэх;

15.10.2. vнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх vйлдвэрлэл эрхлэх;

15.10.3. мансууруулахаас бусад хvчтэй vйлчлэх хорт бодис худалдах;

15.10.4. тэсэрч дэлбэрэх бодис худалдах ;

15.10.5. ашигт малтмалын хайгуул хийх;

15.10.6. ашигт малтмал ашиглах;

15.10.7. геодези, зураг зvйн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэх;

15.10.8. хэмжих хэрэгслийг vйлдвэрлэх, засварлах, худалдах;

15.10.9. хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажил, vйлчилгээ эрхлэх;

15.10.10. чанарын баталгаажуулалтын vйлчилгээ эрхлэх;

15.10.11. газрын тостой холбогдсон vйл ажиллагаа явуулах.

15.11.Хvнс, хєдєє аж ахуйн чиглэлээр:

15.11.1. тамхины ургамал тарих, тамхи vйлдвэрлэх;

15.11.2. сvvн бvтээгдэхvvнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа vйлдвэрлэх;

15.11.3. таримал ургамлын vр vйлдвэрлэх;

15.11.4. малын эм, эмнэлгийн хэрэгслийг vйлдвэрлэх, импортлох;

15.11.5. малын євчин vvсгэгчийг ургуулж vржvvлэх vйлдвэрлэл эрхлэх;

15.11.6. ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;

15.11.7. шинээр зохион бvтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, vр, vр хєврєлийг vйлдвэрлэл, vйлчилгээнд нэвтрvvлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, vржлийн мал, амьтныг гадаадад гаргах;

15.11.8. мал эмнэлэг, vржлийн ажил vйлчилгээг хувиараа эрхлэх, малын vр, vр хєврєл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл, vйлдвэрлэх.

15.12. Эрvvл мэндийн чиглэлээр:

15.12.1. мансууруулах бодис бvхий ургамал ашиглаж эм бэлтгэх;

15.12.2. хvний эм, эмнэлгийн хэрэгсэл vйлдвэрлэх, худалдах;

15.12.3. эмнэлгийн тусламж vзvvлэх бvх тєрлийн vйлчилгээ эрхлэх;

15.12.4. мансууруулах болон сэтгэцэд нєлєєлєх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн vйлдвэрлэл, худалдаа эрхлэх;

15.12.5. улсын хэмжээний болон гадаадын хєрєнгє оруулалттай эрvvл мэндийн байгууллага мэргэжлийн vйл ажиллагаа явуулах;

15.12.6. євчин vvсгэгч нян, тvvний хорыг єсгєвєрлєх, vржvvлэх, хадгалах, нєєцлєх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрvvлэх;

15.12.7. эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих vйл ажиллагаа явуулах.

16 дугаар зvйл. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга, Цацрагийн хяналтын албанаас зєвшєєрєл олгох аж ахуйн vйл ажиллагааны тєрєл

16.1. Дараахь аж ахуйн vйл ажиллагаа эрхлэхэд Цацрагийн хяналтын алба тусгай зєвшєєрєл олгоно:

16.1.1. цацраг идэвхт ашигт малтмал, бусад цацрагийн vvсгэвэртэй холбоотой vйл ажиллагаа эрхлэх;

16.2. Дараахь аж ахуйн vйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зєвшєєрєл олгоно:

16.2.1. аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн vйлчилгээ эрхлэх ;

16.2.2. эрvvл мэндийн байгууллага мэргэжлийн vйл ажиллагаа явуулах;

16.2.3.хортой, бага хортой химийн бодис vйлдвэрлэх, импортлох, устгах;

16.2.4. ерєнхий боловсролын сургууль байгуулах;

16.2.5. согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх.

16.3. Дараахь аж ахуйн vйл ажиллагаа эрхлэхэд сум, дvvргийн Засаг дарга тусгай зєвшєєрєл олгоно:

16.3.1. агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нєлєєлєл vзvvлдэг vйлдвэрлэл эрхлэх, суурин эх vvсвэр ашиглах;

16.3.2. орон нутагт нийтийн тээврийн vйлчилгээ эрхлэх /энэ заалт дvvргийн Засаг даргад хамаарахгvй/;

16.3.3. цэцэрлэг байгуулах.

ГУРАВДУГААР БYЛЭГ

БУСАД ЗYЙЛ

17 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх

17.1. Тусгай зєвшєєрєл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зєвшєєрєл олгох эрх бvхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлvvлэх бєгєєд шийдвэрийг эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

18 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл олгох тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага

18.1. Энэ хуулийг зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч, эрх бvхий улсын байцаагч зєрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

18.1.1. энэ хуулийн 15, 16 дугаар зvйлд заасан аж ахуйн vйл ажиллагааг тусгай зєвшєєрєлгvйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 - 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 тєгрєгєєр торгох ;

18.1.2. энэ хуулийн 7.2-ыг зєрчсєн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000–50000, хуулийн этгээдийг 100000–250000 тєгрєгєєр торгох;

18.1.3. энэ хуулийн 5.3-ыг зєрчсєн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 тєгрєгєєр торгож, тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох;

18.1.4. хуурамч бичиг баримт бvрдvvлж тусгай зєвшєєрєл авсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 – 50000, хуулийн этгээдийг 100000-250000 тєгрєгєєр торгож, тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох;

18.1.5. энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-ыг зєрчсєн албан тушаалтныг 30000-60000 тєгрєгєєр торгох.

19 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

19.1. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1–ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.