Ч.УЛААН: БИД АРД ТYМНИЙХЭЭ ТЄЛЄЄ ЧЄМГЄЄ ДУНДАРТАЛ АЖИЛЛАХ УЧИРТАЙ

 

МАХН-ын тєв аппаратаас УИХ-ын байнгын хороодын дарга, эрхэм гишїїд, Засгийн газрын гишїїдтэй МАХН-ын гишїїд, идэвхтнїїдийг уулзуулж, мэдээлэл хийж ярилцах ажлыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн уулзалтад СЭЗ-ийн сайд Ч.Улаан оролцож мэдээлэл хийсэн юм.

МАНАЙ БОДЛОГЫГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА Ч ДЭМЖИЖ БАЙНА

Засгийн газар бїрдэж ажилласнаас хойш жил гаруй хугацаанд єндєр ачаалалтай, их идэвхтэй ажиллалаа. Їїнийг Олон улсын санхїїгийн байгууллага (ОУСБ) ингэж дїгнэж байгаа юм. Засгийн газар бїрдээд 14 хоногийн дараа ОУСБ-тай їйл ажиллагаагаа сэргээх талаар ярилцаж, 2004 оныг дуустал ажиллах хєтєлбєрєє тохирсон юм.

Манай улсын тєсєв их алдагдалтай байв. Иймд ОУСБ-тай хамтран ажиллах шаардлагатай боллоо. Бїтэн жилийн хугацаанд гол бодлого чиглэлээ ярилцлаа. Улсын эдийн засагт ямар бодлого баримтлах, тэр нь хэдий хугацаанд хэрэгжиж, ямар їр дїнд хїрэх зэргийг тооцож тохиролцсон юм. Манай санхїї, эдийн засгийн байгууллагад бїртгэл тооцоо алдагдсан, мэргэжлийн боловсон хїчний чадвар суларсан, зээл авч амиа аргацаасан байдалтай байлаа. Засгийн газрын їйл ажиллагааны хєтєлбєртэй танилцсан ОУВС-д итгэл їнэмшил тєрж, манай орны ядуурлыг бууруулах дунд хугацааны хєтєлбєрийг баталлаа. Ингэснээр ОУСБ манай їйл ажиллагааг хїлээн зєвшєєрєв. Їїний дїнд Монгол Улсад їзїїлэх гадаадын зээл тусламж тодорхой болов. 2004 оныг дуустал 100 сая ам.долларын хєнгєлєлттэй зээл олгох болов. Энэ мєнгєний эхний хэсэг орж ирээд хэрэгжиж байна. Дэлхий нийтээрээ, тун їгїйдээ тивээрээ, бїс нутгаараа ядууралгїй байх зорилтыг бусад орон тавьж байна. Манайд ядуурал яагаад бий болов, тїїнээс яаж гарах вэ гэсэн арга замыг тодорхой тусгасан. Їїнд зарцуулах 110 сая ам.долларын эх їїсвэр тодорхой болов. Манай боловсруулсан хєтєлбєрийг ОУВС дэмжсэн нь тїїнийг биелїїлэх бололцоогоор хангаж байна. Монгол Улс бодлогоо зєв тодорхойллоо гэж ОУСБ дэмжиж байгаа юм. Энэ бодлогоо хэрэгжїїлэхэд Монголын улс тєр тогтвортой байх ёстой. Улс тєр тогтвортой байх нєхцєлийг ард тїмэн сонгуулиар бий болголоо гэж ОУВС тодорхойллоо. УИХ 2002 оны улсын тєсвєє хэлэлцэж байна. Ирэх оны тєсєв нь эрх баригч хїчнээс бодлогын асуудлаа тїлхїї хэрэгжїїлж, дараа нь їр дїнгээ хїртэх угтвар том ажил мєн. Дунд хугацааны хєтєлбєрийн їр дїн 2-3 сонгуулийн хугацаанд харагдана. Тєр, засаг ойр ойрхон солигдох нь улсын эдийн засаг унаж, ард тїмний амьдрал доройтдогийг тодорхой харууллаа. Тєсєв, татварын бодлого гэж бий. Татварын 12 хуульд єєрчлєлт оруулна. Ингэснээр татварын ачаалал арван тэрбум тєгрєгєєр буурч, улсын эдийн засаг эрїїлжинэ. Татварын хуульд єєрчлєлт оруулна гэхээр татвар нэмэгдэнэ гэж їзэж болохгїй. Аж ахуйн нэгж, байгууллагууд татвараа хэрхэн тєлж байгаа талаар улсын їзлэг явууллаа. Нийт 22 мянган аж ахуйн нэгж (ААН)-ийн 30 хувь нь татвар тєлєхгїй байгаа нь илэрсэн. Эдгээр байгууллагын 66 хувь нь тайлангаа гаргаж байна. Бусад нь тайлангаа гаргахгїй, татвараа тєлєхгїй байна. Байгууллага, ААН-д дансны тооллого явууллаа. Бїх байгууллага 3-9 данстай, улстай харьцдаг ганц данстай, нууц дансанд нь их мєнгє эргэж байна. Бас огт тайлан, дансгїй ААН байна. Ирэх оныг бїртгэл, тооцоог сайжруулах жил болгоно. Манай нийт бїтээгдэхїїний 75 хувийг хувийн хэвшил їйлдвэрлэж байна. Гэтэл тэд нийт татварын 40 хувийг тєлдєг. Тєрийн ємчийн хэдхэн байгууллага л улсын татварыг бїрдїїлж байна.

Ирэх жил татварын ачаалал 5.0 тэрбум тєгрєгєєр буурна

Манай ХАА-н салбар татвар тєлдєггїй. Малчид малын ноос, ноолуур, арьс шир, махнаасаа 130 тэрбум тєгрєгийн орлогыг жилдээ авч байна. Гэтэл жилдээ ердєє 600 сая тєгрєгийн татвар тєлж байна. Манай улсын эдийн засгийн їндсэн салбар нь ХАА юм. Эдийн засгийн їндсэн салбараасаа татвар авдаггїй улс орон хєгждєггїй гэж гадаадынхан ярьж байна. Манайхан малаа яаж тоолуулах, хэрхэн нуух, хєнгєлєлт хэрхэн їзїїлэхийг сайн мэддэг. Зах зээлд татвар тєлєх нь шударга байх ёстой. Мянган тєгрєгийн орлоготой нь тэр хэмжээгээрээ, сая тєгрєгийн орлоготой нь зохих хувиар татвар тєлєх ёстой. Нутгийн бїсчилсэн байдлаар малчдын татварыг 20-40 хувь бууруулна. Тэгэхдээ малыг татварт хамруулна. Хїн ам тєвлєрсєн тєвийн бїсийн мал аж ахуй эрчимжсэн байх ёстой гэсэн чиглэлийг барина. Урьд нь тєвлєрсєн тєсєв, орон нутгийн тєсєв гэсэн хоёр ялгаатай, тэд татвар тєлєгчдєє булаацалддаг байв. Їїнийг єєрчилж, татварыг тєрлєєр хуваана. Хїн амын орлогын, байгаль орчноос орох татвар зэргийг орон нутагт єгнє. ААН-ийн НЄТ зэргийг тєвлєрсєн тєсвєєр дамжуулна. Архинаас 7.5 тэрбум тєгрєгийн татвар ордог. Тєвлєрсєн болон орон нутгийн тєсєв їїнийг тавь тавин хувиар хуваана. Аймгууд тєсвийнхєє 20 хувийг єєрсдєє олдог, тэгсэн атлаа тєвлєрлийг сааруулна, орон нутгийн єєрєє удирдах ёс гэж ярих юм. Танайхны энэ чинь авцалдаагїй байна гэж ОУСБ-ынхан гайхдаг юм. Латви, Литви, Молдав улс зах зээлд ороод ажил нь жигдэрчээ. Тэнд тєрийн сангийн нэгдсэн удирдлагыг нэвтрїїлжээ. Єєрєєр хэлбэл байгууллага нь дансгїй юм. Энэ нь мєнгє дунд шатны байгууллагын дансанд эргэлдээд, эзэндээ хїрдэггїй саатдаг байдлаас аврах арга юм. Их єрийг тєлж, цалин тэтгэврийг хугацаанд нь тавьж байна Манай улс 1990 оноос хойш нэг тэрбум долларын зээл авчээ. Їїнийг маш нарийн тооцож байх ёстой. Зарим зээлийг гэрээгїй авч ашиглажээ. Зарим нь эзэнгїй болжээ. Одоо жилд 20-30 сая долларын хїї тєлж байна. Энэ зээлийн хойноос нэг бїрчлэн хєєцєлдєж байна. СЭЗЯ-нд Єрийн удирдлагын хэлтэс гэж бий. Бид их єртэй Засгийн газрыг хїлээн авсан. Ємнєх эрх баригчид єргїй байсан гэж мэлзэж байгаа. Тэд эцэстээ сїїлийн хагас жилд єгєх санхїїжилтийн їлдэгдэл байсан гэж мэлзэж байна. Засгийн газарт торгууль тавьсан єр 137 тэрбум тєгрєг байв. Энэ єрєєс болоод цалин, тэтгэврээ 6-8 сар тавьж чадахгїй болсон шїї дээ. Цалин нэмэх чинь яамай, хэдэн тєгрєгєє хугацаанд нь єгч байгаа ч гэж сонгуулийн ємнє хэлдэг байв. Бид тэр их єрєє дарсны дїнд цалин, тэтгэврийг хугацаанд нь тавьж байгаа. Ганц нэг суманд цалин, тэтгэврийг хугацаанд нь тавихгїй хїндрэл байгаа байж мэднэ. Энэ оны дєрєв, аравдугаар сараас тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн. Ирэх онд цалин тэтгэврийг 20 хувиар нэмнэ. Энэ бол бодлогоо їе шаттай хэрэгжїїлж буйн илрэл. Тэгсээр 2004 оны эцэс гэхэд цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ, эдийн засгаа эрїїлжїїлнэ. СЭЗЯ чадвартай хїмїїсээс бїрдсэн МАХН нийгмийн салбарт ихээхэн ачаалал болох амлалтыг сонгуулийн хєтєлбєртєє авсан. Энэ амлалтаа хэрэгжїїлнэ. 2002 онд 1997 оныхтой харьцуулбал нэг хїнд ногдох зардал нийгмийн салбарт 2.3 дахин, боловсролын салбарт хоёр дахин, эрїїл мэндийн салбарт 1.9 дахин нэмэгдэнэ. Їїнийг хэрэгжїїлэхийн тулд санхїї, эдийн засгийн салбарын ажлаа маш сайн уялдуулна. Ємнєх Засгийн газар банкнаас зээл аваад хїїгийн дарамтад унаж байв. Нєгєє талаар Засгийн газар Монголбанкнаас зээл авснаар арилжааны банкуудад дарамт болж байв. Монголбанкнаас арилжааны банкинд єгєх зээлийг Засгийн газар авчихдаг байлаа. Тиймээс арилжааны банкууд їйлдвэрїїдэд зээл єгч чадахгїй байв. Манай Засгийн газар Монголбанкнаас зээл огт аваагїй. Ингэснээр арилжааны банкууд 40 тэрбум тєгрєгийг їйлдвэрлэгчдэд олгоод байна. Їїний дїнд энэ жил їйлдвэрийн салбарын єсєлт 11, боловсруулах салбарын єсєлт 20 хувьтай байна. Засгийн газар 40 тэрбум тєгрєгийн їнэт цаас гаргаж, 38 тэрбум тєгрєгийн бондын єрийг тєлєв. Засгийн газрын бонд их эрэлт хэрэгцээтэй байна. СЭЗЯ 1.8 тэрбум тєгрєгийн ашигтай байна. Цаашдаа єрийн бичгийг мєнгєжїїлнэ. Худалдаа хєгжлийн банкны єрийн бичгийг мєнгєжїїлэв. ХАА-н банкинд байгаа Засгийн газрын єрийн бичгийг мєнгєжїїлнэ. Хадгаламжийн банкинд 25 тэрбум тєгрєгийн бонд бий, тїїнийг мєнгєжїїлнэ. Ингэснээр эдийн засаг эрїїлжинэ. Эрчим хїчний салбар 40 тэрбум тєгрєгийн єртэй байв. Одоо дарамт болж байна. СББ-ны хэрэг нэхэмжлэгчгїй болсон байв. СЭЗЯ нэхэмжлэгч боллоо. Гэтэл холбогдогч хїмїїс бїгд ялгїй болсон. Ахиад нэхэмжилсэн. Шїїх хяналтын байгууллагад сэтгэл дундуур байгаа. Ємнєх сайд улсын тєсвєєс олон сая тєгрєг авч явсан, тооцоогоо хийгээгїй. СЭЗЯ-ны газар, хэлтсийн дарга нарыг ажлаас нь халж, чадвартай хїмїїсээр аппаратаа бїрдїїлсэн. СЭЗЯ-ны аппарат нэр хїндтэй болсон. Энэ жил 4.2 сая мал хорогдож, ХАА 25 хувийн уналттай болсон. Гадаадын шинжээчид ємнєх Засгийн газрын маягаар байвал 6-7 сая мал хорогдоно гэж їзэж байв. Засгийн газар бїрдээд євєлжилтєд бэлтгэх тухай ярьж арга хэмжээ авсан. Їїний дїнд малын хорогдлыг 4.2 сая хїртэл багасгаж чадав.

Хандивлагчдын зээлийн мєнгєний 70 хувь хэрэгжиж байна

Ч.Улаан сайд хїмїїсээс бичгээр ирїїлсэн асуултад хариуллаа.

-2002 онд бїх хїний цалин, тэтгэврийг 20 хувь нэмнэ. Эцсийнх нь аравдугаар сард нэмнэ. -Хєдєлмєрийн їнэлэмжийг дээшлїїлэх зорилготой. Иймд Хєдєлмєрийн болон Улсын баатруудад жил бїр 500 мянган тєгрєг єгнє. Мєн ахмад зїтгэлтэнд 100 мянган тєгрєг єгєх тєсєл явж байна. -Бусад орнуудад хєрєнгєє євлїїлэхэд єндєр татвартай байдаг ажээ. Учир нь їе їеийнхэн бїтээн босгож, баялгийг бий болгох ёстой гэж їздэг, хїмїїжлийн их ач холбогдолтой юм. Тэд хїїхдїїддээ хєрєнгєє євлїїлэхдээ бус, єндєр боловсрол олгоход анхаардаг байна. Манайхан бол хїїхдэдээ гэр барьж, мал тасалж єгєєд гэр бїл болгодог, боловсролд нь анхаардаггїй. Бэлэн хєрєнгєтэй болсон хїї нь ажиллахгїй, айл хэсэж тоглож байна. Хєрєнгє євлїїлэхэд татвар байх ёстой.

-Манай улс хандивлагч орнуудаас 12 сарын хугацаанд 330 сая долларыг авч ашиглана. Тїїний 180 сая нь хєнгєлєлттэй зээл, їлдсэн нь буцалтгїй тусламж юм. Энэ зээлийн 70 хувийг аваад хэрэгжїїлж байна. УИХ-аар дєрвєн гэрээ батлуулахад энэ онд 90 хувийг нь авна. Ирэх оны нэгдїгээр улиралд 100 хувь авч ашиглана. Буцалтгїй тусламжийн 30 хувийг авч ашиглаад байна. Гэхдээ энэ зээл, буцалтгїй тусламжийн тєсєл нь удаан хугацаанд хэрэгжинэ.

-Ой тэмдэглэхэд хєрєнгє мєнгє баталж єгєхгїй байгаа. Тэгэхдээ улс хувьсгалын 80 жилийн ойг тэмдэглэхэд мєнгє єгєєгїй бол алдас болно.

-Малын мах гадаадад гаргах боломж бий. 4.7 сая долларын мах гаргах бодолтой байна. Д.Бямбасїрэнгийн Засгийн газар ОХУ-аас хоёр жилд тєлнє гэж 40 сая ам.долларын зээл авсан. Тэр єрийг барагдуулахаар мах гаргана.

-Барааны їнийн єсєлт 6.0 хувьтай байна. Эрчим хїчний салбарыг эрїїлжїїлэхийн тул цахилгааны їнийг зориудаар нэмсэн. Бид їнийн єсєлтєд хяналт тавьж байна. Захынхан барааныхаа їнийг яагаад єсгєв гэдгийг асууна. Барааныхаа їнийг їндэслэлгїйгээр нэмсэн бол тэнд татвараа нэмнэ. Энэ жил махны їнэ огцом єссєн. Їнийн ийм єсєлт гаргуулахгїйн тулд Засгийн газар мах бэлтгэж байгаа.

-ТЇЦ мэтийн жижиг борлуулагчдаар єєрсдєєр нь орлогыг тодорхойлуулж, татвар тєл гэнэ. Хэрвээ орлогоо гаргаж єгєхгїй байвал тооцоогоо хийсэн хажуу дахь ТЇЦ-ийн хэмжээгээр татвар авна. Энэ нь итгэлцэл юм. Зарим хїн мєнгєний реформ хий гэж онол ярин шахаж байгаа. Гар дээр эргэлдэж буй бэлэн мєнгєний ханшийг унагах гэсэн санаа юм. Тийм юм хийж би юу юугїй нэрээ хугалмааргїй байна.

-Бид їндэсний їйлдвэрлэлээ сэргээх зорилгоор ОУСБ-аас гуйж байж импортын барааны татварыг хоёр хувиар нэг жилийн хугацаагаар нэмсэн юм. Одоо хугацаа нь дуусаад ирэх оноос таван хувийн татвартай болно. Урьд нь импортын бараа 15 хувийн татвартай байв. Гэтэл М.Энхсайханы Засгийн газар тїїнийг тэглэсэн юм. Тїїний уршгаар їндэсний їйлдвэрлэл бїр навсайтлаа унасан. Тэд буруугаа мэдээд импортын барааны татварыг таван хувь болгосон. Уг нь ємнєх шигээ 10-15 хувийн татвартай байсан бол їндэсний їйлдвэрлэл унахгїй байсан юм.

-Їйлдвэрлэлийг сайжруулах гэж їр ашгийг дээшлїїлэх гэж хувьчилдаг юм. Монголд сайн їйлдвэрээ унагаж, їнэгїй болгоод хувааж авах гэж хувьчилдаг байлаа. Худалдаа хєгжлийн банкны чадварыг сайжруулсан. Одоо хувьчлаад дэлхийн стратегийн хєрєнгє оруулагчдад єгье гэж байна. ХАА-н банкийг мєн сайжруулаад хувьчилна. «Говь» компани ч сайжраад одоо бїтэн жил ажиллах бїтээгдэхїїнтэй. Дэлхийн банкны ажиглалтаар манай хувьчилсан 100 їйлдвэрийн 86 нь дампуурч алга болсон.

-Шинээр бий болсон їйлдвэрээс эхний їед татвар авахгїй байх хуультай болно. Эрдэнэтэд нефть боловсруулах їйлдвэр бий болсон. Энэ їйлдвэрээс 2004 он хїртэл татвар авахгїй байхыг ирэх оноос хэрэгжїїлэх гэж байна. Энэ нь їйлдвэрийг дэмжих бодлого юм.

-Монголд авилгал бий. Энэ нь авсан, єгсєн хоёуланг шийтгэдэгтэй холбоотой юм. Уг нь авсныг нь шийтгээд єгснийг нь шийтгэдэггїй бол авилгал багасна. -Ажлын зургаан хоногтой болох тухай яриа байхгїй. Ажлын тав хоногтой болохын тул эхлээд сайн ярилцах хэрэгтэй байсан юм. Одоо ухрах аргагїй.

-Ємнєх Засгийн їед арваад банк дампуурсан. Хувийн банкинд мєнгєє хадгалуулаад, банк нь дампуурсан бол эрсдэлээ эзэн нь хариуцна. Ер нь банк байгуулж мєнгє угаагаад дараа нь дампууруулдаг санаатай їйлдэл байсан байж мэднэ.

-Бусад оронд тєрд алба хааж буй хїмїїс зээл аваад сууц, эдлэн, машинтай болдог. Їїнийг судалж байна. Азийн хєгжлийн банкнаас мєнгє авч сууц барих тєсєл хэрэгжїїлнэ. Хятадын Засгийн газрын тусламжаар хєгшдєд сууц барьж байна.

-СЭЗЯ хувь хїнтэй харьцахыг цээрлэж байна. Байгууллагаар нь дамжуулж харьцана. Аливаа хууль зєрчихийг гаргахгїй байхын тулд ажиллаж байгаа. Гадаадад сурдаг оюутнуудад сургалтын зардал 16000 доллар єгдєг юм. Тїїнийг СЭЗЯ-ныхнаас гуйж, их чирэгдэл болдог байв. Тэр мєнгийг тєрийн сургалтын санд бєєнєєр нь єгсєн. Тэнд гэрээгээ хийж, мєнгєє авдаг болсон. -Засгийн газар ТЇЦ буулга гэсэн нэг ч шийдвэр гаргаагїй. Орон нутгийн засаг захиргааны байгууллага шаардлага тавиад тїїнийхээ дагуу арга хэмжээ авдаг гэхчилэн хариуллаа. Улсын эдийн засгаа П.Жасрайгийн хэмжээнд мэддэг хїн бол Ч.Улаан сайд юм. Энэ сайдын яриаг сонсоод, улс єєдлєх нь гэсэн итгэл тєрлєє. Ийм яриаг олон хиймээр байна гэж ахмадууд хэлж байв.

зууны мэдээ сонин.