Системийн ялгаа

 

Социалист системд дэлгvvрт яагаад хулгай бий болсон юм болоо гэж гэнэт бодлоо л доо. Монголчууд ч юмуу оросууд ч юмуу соц байсан орны ард тvмнvvд эрт дээр цагт тvvхэндээ юмийг элбэг дэлбэг байлгавал хулгай хийнэ гэсэн гэх уламжлал байгаагvй шvv дээ.

Гэтэл бодохноо тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн vед тєвлєрсєн засгийн газар нь vнийг тогтмол бариж, vнийн инфляцийг хvчээр алга хийж байсан ч инфляц нь vнэ биш нийлvvлтээс байнга давсан барааны эрэлтээр илэрч байсан билээ. Їvнээс vvдээд дэлгvvрийн арын хаалга гэсэн ойлголт социалист орнуудад бий болсон. Энэ нь бvх юмийг тєвлєрvvлж, тvvхий эдээ нэг газарт овоолж байж, нэгэн том vйлдвэрт хийж гаргаж, тэр нь хэрэглэгчид хvрэх бvх дамжлагадаа асар их цаг алддаг байсан, тэр хоорондоо дамжлага бvрт ямар нэг байдлаар доголдол гардаг, тvvнд нэгэнт улсын ємч болохоор хариуцах эзэн байхгvй, vнэ тогтмол, монопол зах зээл, тэртэй тэргvй эрэлт байнга нийлvvлтээс давж байгаа тул ашиг илvv олно гэх stimulation, inspiration байхгvй байсан. Замд нь бас шат бvрт чанараар биш тоогоор хэмжихээр хvний болон машинаас vvдсэн дефект дамжлага бvрт гарна, тэр нь дараагийнхаа дамжлагаар бvр дордоод эцсийн бvтээгдэхvvн нь бvтээгдэхvvн гэхээсээ 2 догч тvvхий эд болчих хувь ихтэй байсан гээд л олон зvйлээс vvдэлтэй байх.

Социалист системийг муучиллаа гэж битгий бодоорой. Харин эмнэлэг, сургууль нь vнэгvй маш сайхан систэм байсан. Гэхдээ vнэ нь чанарын илэрхийлэл байдаг гэсэн зах зээлийн хуулиар зарим талаар тийм ч сайн байгаагvй л дээ. Чадалтай, эмч багшийг урамшуулах систэм байхгvй байсан. Сайндаа л энгэрт нь тємєр хатгадаг байсан. Одоо ч энэ уламжлал бvр утгаа алдсан. Одоо зах зээлийн боловч илvv перфект нийгэм яавал бий болох вэ гэдэг дээр л анхаарлаа тєвлєрvvлэх хэрэгтэй байх.

Ололт дээрээ тулгуурлаж урагшлах хэрэгтэй байх л даа. Єнєєгийн нєхцєлд монголчууд бидэнд байгаа нийтлэг давуу тал бол социализмын vеийн сайн ерєнхий суурь боловсрол (энэ нь дээд боловсролд ч мєн ерєнхийдоо хамаарах байх), ардчиллаар бий болсон єндєр хєгжилтэй орнууд руу орох, гарах боломжтой болсон нээлттэй нийгэм, капитал хуримтлуулах эрх дарх 2 ийн нийлсэн ашгаас єєрсдийн гэсэн амжилт гаргаж болох юм.

Яагаад социалист vед дээд нь ч гэсэн ерєнхийдоо бол ерєнхий боловсрол эзэмшсэн гэсэн бэ гэхээр энд US д пост-Кейнсиан эдийн засагчдийн дунд нэг ийм баримтан дээр тулгуурлаад явсаар байгаад шог ч юмуу тийм юм болсон зvйл байна л даа. Тэр нь хуучин ЗХУ д уйлдвэрлэсэн нэг трактор АНУ, Канадийн тракторуудтай тэмцээнд орж уралдаж гэнэ. Тэгсэн 10 тєрлєєр явагдсан тэмцээнд хуучин Оросын болхи хийцтэй ганц трактор 3-4 р байр орчмийг бvх тєрєлтєд эзэлж гэнэ. Гэтэл АНУ, Канадын тракторууд нь тухайн нэг нэг зvйлийг л маш сайн гаргууд хийдэг тvvндээ специал болсон байжээ. Орос трактор нэг ч vйлдлийг бvрэн гvйцэд хийхгvй байсан ч алийг нь ч оргvй хийж чадахгvй байлаа гэж.

Соц. нийгмийн энэ тусгал нь vйлдвэрлэж байгаа хvн нь тийм болохоор бvтээгдэхvvн нь тийм болсон ч юмуу. Дээрээс нь сvvлийн vеийн технологийн хурдацтай хєгжил эдийн засаг дорой орнуудыг ардаа хол хаяж байна. Гэсэн ч Монгол бол Хойд Солонгос шиг хаалттай ч юмуу, Хятад шиг интернэтийн бvх сувгууд нь патролдоод, кvvкенууд нь хяналтанд биш болохоор бид хамаагvй их бололцоотой байна.

Гэхдээ саяхан хэд хоногийн ємнє гарсан гаалийн ч юмуу татварын ч юмуу шинэ хуулиар импортыг эрс багасгах бодлого манай тєр засаг бариж байгаа юм шиг байна. Ийм нєхцєлд хаашаагаа ч явах билээ гээд ингээд бодоод эхлэхээр УБ ын агаар онгоцоор буухад харагддаг шиг нэг л холимог саарал манан дотор орчих юм. За за vг олдов. Маргааш гэхэд єгєх ёстой юмаа эхлээ ч vгvй сууж байдаг. Гол санаа нь тєгсгєлдєє биш голдоо байгаа юмаа.

Санаагаа илэрхийлэх гэж чармайсан,

Алмааз

АНУ