VП ХЭСЭГ

ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗЇЙ

 

 

ТАВИННАЙМДУГААР БЇЛЭГ

Гадаад улсын иргэн, харъяалалгїй хїн,

хуулийн этгээдийн иргэний эрх зїйн эрхийн

чадвар, гадаад улсын хууль, олон улсын

гэрээ хэрэглэх

 

 

423 дугаар зїйл.Олон улсын гэрээ

Монгол Улс олон улсын гэрээ байгуулахдаа Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг їндэслэлийг харгалзана. Гэвч Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуулийн заалтаас єєр журам тогтоосон байвал олон улсын гэрээний заалтыг хэрэглэнэ.

424 дїгээр зїйл.Гадаад улсын хуулийг хэрэглэх їндэслэл

Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагїй гадаад улсын хууль болон олон улсын нийтээр хїлээн зєвшєєрсєн заншлын хэм хэмжээг иргэний эрх зїйн харилцаанд хэрэглэж болно.

 

425 дугаар зїйл.Гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох

1.Шїїх, арбитр гадаад улсын хуулийг хэрэглэхдээ тїїний хэм хэмжээний агуулгыг тэдгээрийн албан ёсны тайлбар, хэрэглэдэг практикт нийцїїлэн тогтооно.

2.Гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор шїїх, арбитр нь зохих дэмжлэг туслалцаа їзїїлэх, тайлбар хийхийг хїсч, тогтоосон журмын дагуу Монгол Улсын Хууль зїйн яам, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бїхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно.

 

3.Талууд гадаад улсын хуулийн зохих хэм хэмжээний агуулгыг баталсан баримт бичгийг гаргаж єгєх эрхтэй.

4.Энэ зїйлд заасны дагуу зохих арга хэмжээ авсан боловч гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулга тогтоогдоогїй бол Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

426 дугаарзїйл.Гадаадулсын хуульхэрэглэхийг хязгаарлах

Гадаад улсын хуулийг хэрэглэх нь Монгол Улсын хууль, Монгол улсын олон улсын гэрээнд харшилбал тїїнийг хэрэглэхгїй. Энэ тохиолдолд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

 

427 дугаар зїйл.Хєєн хэлэлцэх хугацаа

1.Хєєн хэлэлцэх хугацааны асуудлыг тухайн харилцааг зохицуулахад хэрэглэж байгаа Монгол улсын хууль, Монгол улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

2.Хєєн хэлэлцэх хугацаанд хамаарахгїй байх шаардлагыг Монгол Улсын хуулиар тогтоож болно.

428 дугаар зїйл.Гадаадулсыниргэн,харьяалалгїй

хїний иргэний эрх зїйн эрхийн чадвар, чадамж

1.Гадаад улсын иргэн, харьяалалгїй хїн Монгол Улсын иргэний нэгэн адил эрхийн чадвартай байна.Тэдгээрийн эрхийн чадварыг Монгол Улсын хуулиар хязгаарлаж болно.

 

2.Гадаад улсын иргэний эрхийн чадамжийг тїїний харьяалагдаж байгаа улсын хуулиар тодорхойлно.

3.Харьяалалгїй хїний эрхийн чадамжийг тїїний байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.

4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн хэлцэл, гэм хор учруулснаас їїсэх їїргийн талаархи гадаад улсын иргэн буюу харьяалалгїй хїний эрхийн чадамж нь Монгол Улсын хуулиар тодорхойлогдоно.

5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг эрхийн бїрэн чадамжгїйд тооцох буюу чадамжийг нь хязгаарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 

6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггїй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

429 дїгээр зїйл.Гадаад улсын хуулийн этгээдийн

иргэний эрх зїйн эрхийн чадвар

 

 

1.Гадаад улсын хуулийн этгээдийн эрхийн чадварыг харьяалсан улсын хуулиар тодорхойлсныг тус улсад хїлээн зєвшєєрнє.

2.Гадаад улсын хуулийн этгээд хэлцэл хийхдээ Монгол Улсын хуульд байхгїй хязгаарлалтыг їндэслэж болохгїй.

430 дугаар зїйл. Иргэний эрх зїйн эрхийн

чадварыг хариу хязгаарлах

Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрхийн чадварын талаар тусгай хязгаарлалт тогтоосон улсын иргэн, хуулийн этгээдийн эрхийн чадварын талаар Монгол Улсын Засгийн газар хариу хязгаарлалт тогтоож болно.

 

4З1 дїгээр зїйл.Эд хєрєнгийн бус амины

эрхийг хамгаалах

Эд хєрєнгийн бус амины эрхийг хамгаалахдаа нэхэмжлэл гаргах їндэслэл болсон їйл баримт, бусад нєхцєл байдал їїссэн улсын хууль, эсхїл нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ улсын хуулийг тїїний сонгосноор хэрэглэнэ.

432 дугаар зїйл.Ємчлєх эрх

Эд хєрєнгє ємчлєх эрхийг дор дурдсан байдлаар тодорхойлно:

1/эд хєрєнгє ємчлєх эрхийг тухайн эд хєрєнгийн байгаа улсын хуулиар;

 

2/бїртгэгдвэл зохих эд хєрєнгє ємчлєх эрх тухайн эд хєрєнгийг бїртгэсэн улсын хуулиар;

3/ Монгол Улсын хуульд єєрєєр заагаагїй бол эд хєрєнгийг ємчлєх эрх їїсэх, дуусгавар болох асуудал нь ийнхїї ємчлєх эрх їїсэх, дуусгавар болох їндэслэл болсон їйл баримт, бусад нєхцєл байдал їїсэх їед тухайн эд хєрєнгє байсан улсын хуулиар;

4/талууд єєрєєр тохиролцоогїй бол хэлцлийн зїйл болж байгаа эд хєрєнгийг ємчлєх эрх їїсэх, дуусгавар болох асуудал нь уг хэлцэлд хэрэглэгдэх хуулиар;

 

5/талууд єєрєєр тохиролцоогїй бол гадаад эдийн засгийн хэлцлээр замд яваа эд хєрєнгийг ємчлєх эрхийн асуудлыг уг эд хєрєнгийг илгээсэн улсын хуулиар;

6/ємчлєх эрхээ хамгаалах тухай эд хєрєнгийн шаардлага гаргасан ємчлєгчийн эрхийг тїїний сонгосноор уг эд хєрєнгє байгаа буюу тїїнийг бїртгэсэн улсын, эсхїл шїїхэд нь нэхэмжлэл гаргасан улсын аль нэгнийх нь хуулиар.

4З3 дугаар зїйл.Хэлцэл ба итгэмжлэл

1.Хэлцлийн хэлбэрийг тїїнийг хийсэн улсын хуулиар тодорхойлно.

 

2.Монгол Улсын хуулийн шаардлагыг хангасан бєгєєд гадаадад хийсэн хэлцлийг зєвхєн хэлбэр зєрчсєн гэх їндэслэлээр хїчин тєгєлдєр бус гэж тооцож болохгїй.

3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа їл хєдлєх эд хєрєнгєтэй холбоотой хэлцлийн хэлбэрийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

4.Хэлцэл хийсэн газрыг тогтоох асуудлыг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

5.Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг тїїнийг олгосон улсын хуулиар тодорхойлно. Итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зєвхєн хэлбэрийн талаархи шаардлага зєрчсєн гэх їндэслэлээр хїчин тєгєлдєр бус гэж тооцож болохгїй.

 

434 дїгээр зїйл.Гадаад эдийн засгийн хэлцэлд

оролцогчдын эрх, їїрэг

1.Гадаад эдийн засгийн хэлцэлд оролцогч талуудын эрх, їїргийг хэлцэл хийх їед болон тїїнээс хойш хийсэн хэлэлцээрїїдээр талуудын сонгосон улсын хуулиар тодорхойлно.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд хэрэглэх хуулийг сонгоогїй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу їйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно:

 

1/худалдах-худалдан авах гэрээнд худалдагчийн;

2/эд хєрєнгє хєлслєх гэрээнд хєлслїїлэгчийн;

3/хадгалалтын гэрээнд хадгалагчийн ;

4/комиссийн гэрээнд комиссийн;

5/даалгаврын гэрээнд даалгавар гїйцэтгэгчийн;

6/тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгчийн;

7/даатгалын гэрээнд даатгуулагчийн;

8/зээлийн гэрээнд зээлдїїлэгчийн;

9/бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийн;

10/батлан даалтын гэрээнд батлан даагчийн;

11/барьцааны гэрээнд барьцаалуулагчийн.

3.Талууд єєрєєр тохиролцоогїй бол їйлдвэрлэлийн хамтын ажиллагаа явуулах, мэргэшїїлэх, хорших, их барилга барих, угсрах, бусад ажил гїйцэтгэх гэрээнд нутаг дэвсгэр дээр нь уг їйл ажиллагааг явуулж байгаа буюу гэрээний їр дїн бий болж байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

4.Гадаад улсын хуулийн этгээд буюуиргэн оролцсон хамтарсан їйлдвэр байгуулах тухай гэрээнд тухайн хамтарсан їйлдвэрийн оршин байгаа улсын хуулийг хэрэглэнэ.

 

5.Биржийн хэлцэл, їнэ хаялцуулах ажиллагааны їр дїнд байгуулагдсан гэрээнд тухайн биржийн хэлцэл хийсэн буюу їнэ хаялцуулах ажиллагаа явуулсан улсын хуулийг хэрэглэнэ.

6.Энэ зїйлийн 1,2,3,4 дэх хэсэгт заагаагїй бусад гэрээний талуудын эрх, їїрэг нь тухайн гэрээний агуулгад шийдвэрлэх ач холбогдол бїхий їїргийг гїйцэтгэж байгаа талын оршин суугаа /оршин байгаа/ буюу їйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлогдоно.

7.Талууд єєрєєр тохиролцоогїй бол їїргийн гїйцэтгэлийг хїлээн авахад хїлээн авч байгаа улсын хуулийг харгалзан їзнэ.

 

435 дугаар зїйл.Гэм хор учруулсны улмаас

їїсэх їїрэг

1.Гэм хор учруулсны улмаас їїсэх їїргийн талуудын эрх, їїргийг нутаг дэвсгэр дээр нь гэм хор учруулсан їйл баримт буюу гэм хор арилгуулах тухай шаардлага гаргах їндэслэл болсон бусад нєхцєл байдал бий болсон улсын хуулиар

тодорхойлно.

2.Гэм хор учруулсны улмаас хилийн чанадад їїссэн їїргийн талууд нь Монгол Улсын иргэн буюу хуулийн этгээд байвал тэдгээрийн эрх, їїргийг Монгол Улсын хуулиар тодорхойлно.

 

436 дугаар зїйл.Єв залгамжлалд хэрэглэгдэх хууль

1.Єв залгамжлах харилцааг євлїїлэгч хамгийн сїїлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна.

2.Євлїїлэгчийн иргэний эрх зїйн эрхийн чадвар, гэрээслэлийн хэлбэр,гэрээслэл хийх ба тїїнийг єєрчлєх асуудал нь уг гэрээслэлийг хийх ба тїїнийг єєрчлєх їед гэрээслэгчийн байнга амьдран сууж байсан улсын хуулиар тодорхойлогдоно.Харин гэрээслэл хийх ба єєрчлєх нь тїїний хийгдсэн улсын хууль ба Монгол Улсын хуулийн шаардлагад тохирч байвал зєвхєн хэлбэрийг баримтлаагїй гэх їндэслэлээр гэрээслэл ба тїїнийг єєрчилснийг хїчин тєгєлдєр

бус гэж тооцож болохгїй.

3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа їл хєдлєх эд хєрєнгийг євлїїлэх явдлыг гагцхїї Монгол Улсын хуулийн дагуу гїйцэтгэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа їл хєдлєх эд хєрєнгийг гэрээслэхэд тїїний хэлбэр, гэрээслэл хийх ба тїїнийг єєрчлєхєд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА Н.БАГАБАНДИ