ГУЧДУГААР БЇЛЭГ

Барилгын ажил гїйцэтгэх

ЗО2 дугаар зїйл.Барилгын ажил гїйцэтгэх гэрээ

1.Барилгын ажил гїйцэтгэх гэрээгээр ажил гїйцэтгэгч нь єєрийн буюу захиалагчийн эд хєрєнгєєр зохих зураг, тєслийн дагуу барилга барих буюу барилгын ажил гїйцэтгэж, гэрээнд заасан хугацаанд захиалагчид шилжїїлэн єгєх; захиалагч нь ажил гїйцэтгэгчид барилга барих талбай, ажлын байр гаргаж єгєх, зураг, тєсєл,тєсвийг шилжїїлэх, гїйцэтгэсэн ажлыг хїлээн авах, хєлсийг тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

2.Хуульд єєрєєр заагаагїй бол материал техник, зураг, тєслєєр хангах їїргийг аль тал гїйцэтгэхийг гэрээгээр тодорхойлно.

 

3.Хуульд єєрєєр заагаагїй бол барилгын ажил гїйцэтгэсний хєлсний хэмжээ, хєлс тєлєх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

4.Гэнэтийн буюу давагдашгїй хїчний шинжтэй онцгой нєхцєл байдлынулмаас барьж байгаа барилга тїїнийг хїлээлгэн єгєх хугацаанаас ємнє нурсан буюу гэмтсэн бєгєєд гэрээнд єєрєєр заагаагїй бол захиалагч нь гїйцэтгэсэн болон сэргээн босголтын ажлын хєлсийг тєлєх їїрэгтэй.

5.Талуудаас їл хамаарах нєхцєл байдлын улмаас барилгын ажлыг дараа їргэлжлїїлэн гїйцэтгэхээр тїр зогсоох шаардлага гарвал захиалагч нь тїр зогсоохоос ємнє гїйцэтгэсэн ажлын хєлс болон тїр зогсоохтой холбогдож гарах зардлыг ажил гїйцэтгэгчид тєлнє.

 

3О3 дугаар зїйл. Барилгын ажлын гїйцэтгэлийг шалгах

1.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол гїйцэтгэж байгаа ажил нь хугацаа, хэмжээ, тєсєв, чанарын талаар гэрээ болон зураг тєсєлдєє нийцэж байгаа эсэхэд захиалагч зохих журмын дагуу шалгалт хийж, хяналт тавина.

2.Ажил гїйцэтгэгч нь барилга болон барилгын тодорхой тєрлийн ажлыг хийж дуусмагц дараагийн ажлыг гїйцэтгэхэд захиалагчийн зїгээс шаардагдах ажлуудыг тодорхойлсон бичиг баримт їйлдэж, захиалагчид шилжїїлэх їїрэгтэй.

ГУЧИННЭГДЇГЭЭР БЇЛЭГ

Тєсєл зохиох ажил гїйцэтгэх

ЗО4 дїгээр зїйл. Тєсєл зохиох ажил гїйцэтгэх гэрээ

1.Тодорхой тєсєл зохиох ажил гїйцэтгэх гэрээгээр ажил гїйцэтгэгч нь захиалагчийн захиалгаар тєслийн баримт бичгийг боловсруулах; захиалагч тїїнийг хїлээн авч, хєлс тєлєх їїргийг тус тус хїлээнэ.

2.Тєслийг хїлээн авах, хэрэгжїїлэх явцад дутагдал илэрвэл ажил гїйцэтгэгч нь тїїнийг дахин їнэ тєлбєргїй хийх, хууль буюу гэрээнд єєр хариуцлага тогтоогоогїй бол тєслийн дутагдлаас болж захиалагчид учирсан хохирлыг нєхєн тєлєх їїрэгтэй.

 

3.Захиалагч нь тєслийн зориулалт, бусад зайлшгїй шаардлагатай мэдээллээр ажил гїйцэтгэгчийг хангах їїрэгтэй ба тїїнийг биелїїлээгїй бол ажил гїйцэтгэгч нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.

 

ГУЧИНХОЁРДУГААР БЇЛЭГ

Судалгаа шинжилгээний ба туршилт,

зохион бїтээх ажил гїйцэтгэх

ЗО5 дугаар зїйл.Судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бїтээх ажил гїйцэтгэх гэрээ

1.Судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бїтээх ажил гїйцэтгэх гэрээгээр гїйцэтгэгч нь захиалгад заасан судалгаа шинжилгээний ажил хийх, шинэ бїтээгдэхїїний загвар, тїїнийг зохион бїтээх бичиг баримтыг боловсруулах, їйлдвэрлэлийн шинэ технологи буюу їйлдвэрлэлд шинэлэг бусад зїйлийг зохион бїтээх, туршилт явуулах; захиалагч нь ажлын їр дїнг хїлээн авч, хєлс тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Гїйцэтгэгчтэй хийх гэрээ нь судалгаа шинжилгээний ба туршилт, зохион бїтээх ажлыг бїхэлд нь болон тэдгээрийн тодорхой їе шатыг хамарч болно.

 

3.Судалгаа шинжилгээний ба туршилт зохион бїтээх ажлыг гїйцэтгэх явцад гэрээнд заасан їр дїнд хїрэх боломжгїй болох нь илэрвэл захиалагч тэр хїртэлх хугацаанд гїйцэтгэсэн ажилд тохирох хєлс, гїйцэтгэгчээс гарсан зардлыг тєлєх їїрэгтэй.

4.Гїйцэтгэгч нь судалгаа шинжилгээний ба туршилт зохион бїтээх ажил гїйцэтгэх явцдаа зохиогчийн эрхэд хамаарах оюуны їнэт зїйл бїтээсэн бол уг бїтээлтэй холбогдсон зохиогчийн амины эрхийн хувьд захиалагч аливаа эрх эдлэхгїй.

ГУЧИНГУРАВДУГААР БЇЛЭГ

Зохиол бїтээл туурвих ажил гїйцэтгэх

ЗО6 дугаар зїйл.Зохиол бїтээл туурвих ажил гїйцэтгэх гэрээ

1.Зохиол бїтээл туурвих ажил гїйцэтгэх гэрээгээр гїйцэтгэгч нь шинжлэх ухаан, техникийн болон урлаг, утга зохиолын ямар нэгэн тєрєл, хэлбэрийн бїтээлийг захиалгын дагуу тогтоосон хугацаанд туурвиж, захиалагчид шилжїїлэх; захиалагч нь уг бїтээлийг хїлээн авч, зохих хєлс, шагналыг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол зохиол бїтээл туурвих ажил гїйцэтгэх гэрээнд энэ хуулийн 304 дїгээр зїйлийн 2,3; 305 дугаар зїйлийн 2,3,4 дэх хэсгийн заалт нэг адил хамаарна.

ГУЧИНДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

Хєдєлмєрлєх

ЗО7 дугаар зїйл. Хєдєлмєрийн гэрээ

1.Иргэд нь хуулийн этгээд, иргэдтэй хєдєлмєрийн гэрээ байгуулан ажиллаж болно.

2.Хєдєлмєрийн гэрээ байгуулах нєхцєл, журмыг хуулиар тогтооно.

З.Хуульд єєрєєр заагаагїй бол уг гэрээнд энэ хуулийн ерєнхий їндэслэлийг хэрэглэнэ.

ГУЧИНТАВДУГААР БЇЛЭГ

Хєлсєєр ажиллах

ЗО8 дугаар зїйл.Хєлсєєр ажиллах гэрээ

Хєлсєєр ажиллах гэрээгээр ажиллагч єєрийн єндєр мэдлэг, онцгой авъяас чадвараа ашиглан тодорхой хугацаагаар ажиллах; ажиллуулагч хєлсийг тєлєх їїрэг тус тус хїлээнэ.

ЗО9 дїгээр зїйл. Хєлсєєр ажиллах гэрээний хугацаа

1.Хуульд єєрєєр заагаагїй бол хєлсєєр ажиллах гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

2.Ажлын онцлогийг харгалзан завсрын хугацаа тогтоож болно.

3.Хуульд єєрєєр заагаагїй бол завсрын хугацааг зєрчсєнєєс їїсэх хариуцлагыг талууд тохиролцож тодорхойлох боловч энэ нь тухайн ажил гїйцэтгэх гэрээний хугацаа зєрчсєнєєс їїсэх хариуцлагаас их байж болохгїй.

 

З10 дугаар зїйл.Хєлсєєр ажиллах гэрээний хєлс

1.Хуульд єєрєєр заагаагїй бол хєлсєєр ажиллах гэрээний хєлсний хэмжээ, хєлс тєлєх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

2.Хуульд єєрєєр заагаагїй бол ажиллах їїргийг гїйцэтгэхтэй холбоотой бусад эрх, їїргийг талууд гэрээндээ тодорхойлж болно.

З11 дїгээр зїйл. Ажиллагчийн їїрэг

1.Ажиллагч дараахь їїргийг хїлээнэ:

1/гэрээнд заасан ажлыг биечлэн гїйцэтгэх, ажлаа гуравдагч этгээдээр гїйцэтгїїлэхгїй байх;

 

2/гэрээний хугацаанд ажиллуулагчийн зєвшєєрєлгїйгээр гїйцэтгэж буй їїрэгтэйгээ холбоотой буюу ижил їїргийг бусад этгээдийн ємнє гїйцэтгэхгїй байх;

3/гэрээнд заасан їїрэгтэй холбоотой бусад їїрэг гїйцэтгэх.

2.Ажиллагч энэ зїйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан їїргээ зєрчвєл гэрээг цуцалж, учирсан хохирлоо тєлїїлэх; 2,3-т заасан їїргээ зєрчвєл гэрээг цуцалж, учирсан хохирол болон гэрээнд заасан анз тєлїїлэхээр ажиллуулагч шаардах эрхтэй.

 

З12 дугаар зїйл. Ажиллуулагчийн їїрэг

1.Ажиллуулагч дараахь їїрэг хїлээнэ:

1/гэрээгээр тодорхойлсон хєлсийг тєлєх;

2/гэрээнд заасан бол эд хєрєнгийн дэмжлэг їзїїлэх;

3/хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол ажиллагч гэрээгээр хїлээсэн їїргээ гїйцэтгэх явцдаа нас барсан, їйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах євчнєєр євчилсний улмаас учирсан хохирлыг арилгах.

2.Хууль буюу гэрээнд єєрєєр заагаагїй бол ажиллуулагч нь

їїргийн гїйцэтгэлийг шаардах эрхээ ажиллагчийн зєвшєєрєлгїйгээр

гуравдагч этгээдэд шилжїїлэх эрхгїй.

3.Ажиллуулагч хууль буюу гэрээгээр хїлээсэн їїргээ зєрчвєл ажиллагч нь учирсан хохирол, зардлыг тєлїїлэх, эсхїл гэрээг цуцалж, учирсан хохирол, зардлыг тєлїїлэхээр шаардах эрхтэй.

 

29 - р бїлэг

36 -42-р бїлэг /IY ДЭД ХЭСЭГ/