АРВАНХОЁРДУГААР БЇЛЭГ

Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, гадаад

улс болон олон улсын байгууллагын ємч

 

 

149 дїгээр зїйл.Гадаад улсын иргэний ємч

1.Гадаад улсын иргэн нь Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагїй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ємчлєлийн зїйлсийг тус улсын иргэний нэг адил ємчлєх эрхтэй.

2.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн заалт харьяалалгїй хїнд нэг адил хамаарна.

150 дугаар зїйл. Гадаад улсын хуулийн этгээдийн ємч

Гадаад улсын хуулийн этгээд нь Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нєхцєл, журмын дагуу тус улсад зєвшєєрєгдсєн їйл ажиллагаагаа хэрэгжїїлэх зорилгоор ємчлєлийн зїйлсийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ємчлєх эрхтэй.

 

151 дїгээр зїйл. Олон улсын байгууллагын ємч

Олон улсын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр їйл ажиллагаагаа явуулахад шаардагдах ємчлєлийн зїйлсийг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ємчлєх эрх эдэлнэ.

152 дугаар зїйл. Гадаад улсын иргэн, хуулийн этгээд,

олон улсын байгууллагын эд хєрєнгєєс

тєлбєр гаргуулах

1.Гадаад улсын иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын эд хєрєнгєєс тєлбєр гаргуулах журмыг Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.

 

2.Энэ зїйлийн 1 дэх хэсгийн заалт харьяалалгїй хїнд нэг адил хамаарна.

11 –бїлэг

13 –бїлэг